ОЛОН ӨНГӨ: Навчсын олон өнгө

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Улирал бүхэн өөрийг нь илтгэх өнгөтэй. Харин намрын өнгийг навчных нь өнгө илтгэх шиг санагдана. Газраар хөглөрөх шар навч, ганган байгальд үзэмж нэмнэ. Гэвч навчны өнгө гадаад үзэмжээс илүүтэй дотоод мөн чанарын тухай бодогдуулах юм. Шар өнгө гайхалтай харагдах ч хатаж, шарласан навчис модноосоо тасарч унах нь сэтгэл эмзэглүүлдэг. Ногоон, шаргал, улаан, улбар шар, шар гээд өнгө өнгөөр нүд баясгаж, сайхан үнэрээр сэтгэл сэргээж байсан модод өнөөдөр нүцгэрч, өөрөөсөө ургуулсан навчис нь өнгөө хувиргаж унах нь харамсалтай.

Ээжийнхээ өвөр дээр дэрвэх бяцхан хүү өсч томрон эрийн цээнд хүрнэ. Цаг хугацааны уртад түүний сэвлэгнийх нь үнэр арилж, буурал хяруу унадаг. Яг л амьдралын ийм хүрдийг сануулах мэт навчны олон өнгө амьдралын хором бүрийн үнэ цэнийг мэдрүүлнэ. Хатаж, хорчийсон, улайж шарласан навчис газраар нэг хөглөрөх ч тэдний үргэлжлэл ирэх хавар дахин модноос ургаж нялх ногоон өнгөө гайхууланхан ургана гэж бодохоор сайхан... 

Намартай, навчтай амьдрал үргэлжилсээр...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top