ӨВӨРХАНГАЙ: Ахмадуудын хийн дасгалын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх” хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг ахмад настнуудын дунд зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд Арвайхээр, Баянгол, Хархорин, Хужирт, Уянга сумдаас нийт долоон багийн 120 ахмад оролцсоноос нэгдүгээр байрт Баянгол сум /34 хүний бүрэлдэхүүнтэй/, хоёрдугаар байрт Арвайхээр сум /12 хүний бүрэлдэхүүнтэй/, гуравдугаар байрт "Энэрэл" клубын баг, /25 хүний бүрэлдэхүүнтэй/ тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэ жилийн тэмцээн нь багийн гишүүдийн тоо нэмэгдсэн, дасгалын гүйцэтгэл сайн байсан, ахмадууд эрүүл бие, хөдөлгөөн дасгалд идэвхтэй хамрагдаж, алхалт, дасгал хөдөлгөөний клуб байгуулан ажиллаж, клубынхээ баг, тамирчдыг оролцуулсан зэрэг нь онцлог байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top