Хонь
Энэ өдөр таныг зүрх зоригтой байхыг од эрхэс зөвлөж байна. Муудалцсан, тангараг тасарсан хүмүүстэйгээ эвлэрэх өдөр. Түншээ буруу дүгнэснээс санхүүгийн алдагдал хүлээнэ. Өөрөөс тань үл хамаарах шалтгаанаар маш ашигтай гэрээ байгуулах боломжоо алдана. Хайр дурлалд ээлтэй өдөр, гэнэтийн учрал тохиолдоно. Архи согтууруулах ундаа, мах хэрэглэхээс зайлсхий.
Үхэр
Нууц хүсэл, мөрөөдөл, төлөвлөгөөгөө бусдаас нуугаарай. Хоосон дэмий ярианаас хол байвал ажил тань бүтнэ. Сүүлийн үед үүссэн асуудлуудыг тань шийдэхэд тус болох санхүүгийн дэмжлэг орж ирнэ.
Ихэр
Ажил хэргийн түнштэй харьцах болон олон нийтийн ажилд оролцоход муу өдөр. Гэр бүлд асуудал үүснэ. Хүмүүсээс зайгаа барьж, нууцаа өөртөө хадгал. Хайр дурлалын адал явдал хайгаад хэрэггүй.
Мэлхий
Романтик өдөр. Энэ сайхан өдрийг хоосон алдаж болохгүй. Ажил, уран бүтээлдээ амжилт гаргана. Гэр бүл, ойрын хамаатан садан, найз нөхдөдөө энэ өдрийг зориулаарай.
Арслан
Байдлыг буруу дүгнэж, түншүүдтэйгээ хэл амаа ололцоогүйгээс санхүүгийн алдагдал хүлээнэ. Хувийн амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарна. Маш том үйл явдал тохиолдох магадлал өндөр байна. Сандарч тэвдэж болохгүй.
Охин
Эрдэм мэдлэг олж, хичээл номд зүтгэх өдөр. Согтууруулах ундаа, амьтны гаралтай хүнс хэрэглэж болохгүй. Эртний андуудтайгаа харилцаагаа сэргээж, муудалцсан хүмүүстэйгээ эвлэрээрэй. Аялал жуулчлал, зугаалгад явахад сайн өдөр. Их хэмжээний мөнгө орж ирнэ.
Жинлүүр
Таагүй өдөр. Өнөөдөр болгоомжтой байгаарай. Гаднын нөлөө, сөрөг муу хүмүүстэй уулзах, хуурамч түншээс болж эрүүл мэндэд чинь хохирол учирна. Танд материаллаг тусламж хэрэгтэй болно. Анд найз, хамаатан саднаасаа тусламж гуйхаас бүү ичээрэй.
Хилэнц
Аялалд явж байгаа хилэнцүүдэд таатай өдөр. Өнөөдөр та өөдрөг байж, аз жаргалаар бялхана. Эргэн тойрны хүмүүсийнхээ сэтгэлд бүү эргэлзээрэй. Тэд танд сайн сайхныг хүсэж байна. Үдээс хойш гэр бүлд тань гэнэтийн асуудал үүсэх магадлалтай.
Нум
Гэр бүлийн харилцаа, хайр дурлалд ээлгүй өдөр. Та эрсдэлтэй алхам хийнэ. Гэхдээ таны мэдлэг чадвар, нарийн тооцооны ачаар эрсдэл тань их ашиг авчирна. Зүрх зоригтой байгаарай.
Матар
Сэтгэл санаагаа амар амгалан байлгаж, эрдэм мэдлэг олох өдөр. Та материаллаг эд зүйлс хэт сонирхоод эрдэм мэдлэгийг орхигдуулжээ. Үүнээс болоод сайн найзууд тань танаас холдсон байна. Тэдэнтэйгээ дахин нөхөрлөөрэй. Энэ өдөр та хүмүүсийн хүслийг биелүүлж, туслах өдөр. Амиа хичээж болохгүй.
Хумх
Сэтгэл санааны хувьд хэцүү өдөр. Амьдралаас уйдаж, ертөнцөөс тусгаарламаар санагдана. Тэвчээртэй байгаарай. Үгүй бол та бүхнийг нэг дор алдана шүү. Хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнд таны тусламж хэрэгтэй байна. Биеэ барьж, тайван байхыг хичээгээрэй.
Загас
Эрүүл мэнд муудаж, ядарна. Өнөөдөр хурим хийж, чухал шийдвэр гаргах, ажлын үр дүнгээ гаргахад муу өдөр. Хүмүүсийн тусламжтайгаар та байр сууриа хадгалан үлдэж чадна. Хувийн амьдралд хүндрэл учирна. Гутранги бодолд автаж, ирээдүйгээ хараар харах болно. Болгоомжтой байгаарай.
Сэтгэгдэл ( 0 )