МСНЭ-ээс сэтгүүлчдийг чагнасан гэх асуудлаар мэдээлэл хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан хэрэгт ЦЕГ-ын нэр бүхий ажилтнуудын асуудалд яллагдагчаар татан шалгах саналыг Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн талаар 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн байдаг.

МСНЭ-ээс тухайн өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Нийслэлийн прокурорын газарт хандан мэдээлэл, лавлагаа хүссэн боловч хариу ирүүлэлгүй өнөөдрийг хүрсэн учраас дахин энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хандаад байна.

УИХ-ын Хууль зүйн байнгйн хорооны дарга Х.Нямбаатар гурав хоногийн өмнө Хэвлэл мэдээллийн зөвлөл буюу салбарын өөрийн зохицуулалтын байгууллагаас зохион байгуулсан Ёс зүйн форум дээр дээрх хэрэгт анхаарал хандуулахыг сануулсан юм.

Маргааш Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдөр.

МСНЭ-ээс "Монгол ньюс" мэдээллийн төвд дээрх асуудлаар 12:00 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top