Пакистаны Пенжаб мужид зорчигчийн галт тэрэг шатаж, 74 зорчигч амиа алдсан байна. Шатсан гурван вагонд нийт 200 хүн зорчиж байжээ.
Тус улсын Тээврийн сайд Шейх Рашид Ахмедийн мэдэгдсэнээр зорчигчид хийн плитка ашиглан, хоол хийж байгаад гал алдсан гэнэ. Вагонд их хэмжээний керосин байсан нь гал тархахад нөлөөлжээ.
Амиа алдагчдын ихэнх нь галт тэрэгнээс үсрэхдээ хүнд гэмтэл авсан байжээ.
Сэтгэгдэл ( 0 )