“Тавантолгой”-н IPO-д “Банк оф Америка” сонгогджээ

2019 оны 11 сарын 01

“Эрдэнэс-Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж нэг тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл зөвлөх, андеррайтераар “Банк оф Америка", "Кредит Свисс" банкуудыг сонголоо гэж Блүүмберг мэдээллээ. Мөн тус компани ирэх долоо хоногт зөвлөхүүдтэйгээ уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэсэн байна.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд  “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэх охин компани байгуулагдсан. IPO гаргахад гадаад дотоод олон хүчин зүйлс нөлөөлнө. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар Тавантолгой орд 7.6-8 тэрбум тонн нүүрсний  нөөцтэй болох нь тогтоогдсоныг жил гаруйн өмнө тус компанийн зүгээс мэдэгдсэн. 

"Тавантолгой"-н IPO бол олон жил яригдсан сэдэв. Цаг хугацааны хувьд өнөөдөр ийнхүү үйл ажиллагаа нь эрчимжиж буй ч гадаад зах зээлийн хувьд нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа. Гадаад талаас Хонконгд улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа нь хувьцааны зах зээлд эрсдэл дагуулж буй. Тэгвэл манай дотоодын нөхцөл байдлын хувьд зээлжих зэрэглэлээ уруудуулчихгүй байхын тулд анхаарах нэн шаардлагатай үе ирсэн. Олон улсын үнэлгээний Фитч агентлагийн зүгээс Монгол Улсын зээлжих зэрэглэл эрсдэлтэй байдалд байгааг мэдэгдээд буй. 

Дашрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой” ХК есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар олборлолт 13,1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102  хувь, борлуулалтын орлого есдүгээр сарын 24-ний өдрийн  байдлаар 2.1 их наяд хүрсэн. Цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлтүүд байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.91) 2019 оны 11 сарын 02

Баньк ов Америка

0  |  0
эээ(66.181.166.154) 2019 оны 11 сарын 01

энэ эвгүй үед IPO гаргаад урд хөршөөс өөр улс компани гарч ирэхгүй л болов уу

0  |  0
ард(103.9.90.98) 2019 оны 11 сарын 01

1072 ш хувцьааны ногдол ашиг олгооч ээ

0  |  1
Top