Б.Энхбаяр: Тээврийн цагдаагийн албатай хариуцлага ярина

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өчигдөр буюу 2025.12.14-ны ням гарагт Тээврийн цагдаагийн албанаас дугаарын хязгаарлалт хийхээр болсон тухай мэдээлэл өгсөн. Гэсэн ч энэ нь албажаагүй шийдвэр байсан тул Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр холбогдох албаныханд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Энэ тухай тэрээр "Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад:

-Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв" гэжээ. 

Дугаарын хягзгаарлалт хийх санал асуулгад нийт 6544 иргэн оролцжээ. Үүнээс 3420 иргэн дэмжиж байна хэмээн санал өгсөн бөгөөд энэ нь санал өгсөн иргэдийн дийлэнх буюу 52.26 хувийг эзэлж байсан тул ийнхүү дугаарын хязгаарлалт хийнэ гэх мэдээллийг ТЦА, ЗХУТ-өөс олон нийтэд өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top