ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2025.12.15. Энэ оны 349 дахь өдөр бөгөөд он дуусахад 16 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандаж, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 9 хэм хүйтэн, шөнөдөө 20 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын цайны өдөр тохиож байгаа бол Олдерни аралд Гэртээ харих өдөр, АНУ-д Сувд зүүх өдөр, Нидерландад Хаант улсын өдөр, ОХУ-д өнөөдөр Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр бол Украинд Шүүхийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Дон Жонсон, Испанийн мото уралдаанч Сете Жибернау, Оросын хөлбөмбөгч Роман Павлюченко, Хятадын теннисчин, олимпын хоёр удаагийн аварга Ван Хао, Украины хөлбөмбөгч Александр Зинченко зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1256 оны энэ өдөр Хүлэгү хааны цэргүүд Аламутын эзлэлтээ эхлүүлэв.

1840 онд Наполено Бонапартын чандрыг Парист хүлээлгэн өгчээ.

1930 оны энэ өдөр Испанид төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтжээ.

1952 оны энэ өдөр Энэтхэгийн БНАСАУ-д гал зогсоох төлөвлөгөөг Хятад улс эсэргүүцжээ.

1965 оны энэ өдөр Америкийн “Жемини-7” болон “Жемини-6А” сансрын хөлгүүд анх удаагаа багаар нислэг үйлдэж, сансарт анх удаагаа дөрвөн нисэгч зэрэг нисжээ. Сансрын нисэгч Фрэнк Борман, Жеймс Ловелл, Уолтер Ширра, Томас Стаффорд нар зэрэг сансарт нисжээ.

1976 оны энэ өдөр Самоа улс НҮБ-д элсэв.

1989 оны энэ өдөр Румынд хувьсгал эхэлсэн байна.

2000 онд Чернобылийн атомын цахилгаан станцын 3-р блокийг зогсоосноор тус станц ашиглалтаас бүрэн гарчээ.

2001 оны энө өдөр Пизагийн цамхагийг бэхжүүлэх ажил дуусаж, жуулчдад нээжээ.

2013 оны энэ өдөр Өмнөд Суданд иргэний дайн эхэлсэн байна.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top