.jpg)
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгч эмэгтэйн ар гэрийнхэн дөнгөж сая Чингис хаан нисэх онгоцны буудалд олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
“Сингапурын Засгийн газар ээжийг бичиг баримтгүй Монголд ирүүлсэн байсан. Филиппин бол баячуудад ээлтэй, ядууст ээлгүй газар. Монгол Улсыг би олон жилийн турш хүйтэн хөндий, айдас хүйдэстэй байсан. Газардах хүртлээ ингэж бодож байлаа. Олон жилийн өмнө ээж маань ганцаараа байсан бол би одоо ганцаараа биш. Яг одоо монголчууд бидний ард байгааг мэдэрч байна. Хүнлэг сэтгэлт монголчууддаа баярлалаа”
Тэд уг хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж, хэргийн үнэн мөнийг олох хүсэлтэй байгаа юм.
Талийгаач Террил Атиензагийн нөхөр Нило Аттиенза хэлэхдээ "Эхнэрийнхээ цогцсыг анх авахад амиа хорлосон шинж тэмдэг огт харагдаагүй. Бие нь олон тооны шархтай хүн харахын аргагүй байсан" гэдгийг тодотгосон юм.
Сэтгүүлч С.Будрагчаагийн нэвтрүүлэгт дурдсанаар амь эрсэдсэн Террил Атиензаг Б.Эрдэнэбатынхан цалингүй ажиллуулсан, бие махбодын хүчирхийлэл үйлддэг байсан, цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгөхдөө дотор эрхтнүүдийг нь авсан гэж дурдсан юм.
Сэтгүүлч С.Будрагчаагийн хэлснээр гэр бүлийнхнийг нь монголд авчирсан нь хэргийг сэргээн шалгахад оршиж байсан бөгөөд Монголд байх хугацаанд нь хуулийн бүх шатны туслалцааг "Пент Партнерс" хуулийн фирм үзүүлэхээр болжээ. "Пент Партнерс" хуулийн фирмийн хуульч Б.Пүрэвсүрэн хэлэхдээ "Шударга ёсыг тогтоохыг хүсэж байгаа тул хэргийн үнэн зөвийг шийдүүлэхийг хүсэж байгаа юм" гэсэн юм.
Сайхан сэтгэлт монголчууд 17.5 мянган ам.долларыг цуглуулж өгснийг энэ удаад гардууллаа. Талийгаачийн ар гэрийнхнийг манай улсад авчрах зардлыг босгохын тулд хандивын аян өрнүүлсэн ба нийт 60 гаруй сая төгрөг цугларч, талийгаачийн гэр бүлээс гурван хүн монголд ирсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )
SEKSEER VANXANI BIEE UNELLEED ANUSDI BOOW XXI BOOB DOLOOJ80955877 SEKSYGEER