АНУ, Филиппиний хамтарсан цэргийн сургуулилт эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Филиппиний Кесон хотод АНУ, Филиппиний есөн мянган цэрэг оролцсон “Balikatan 2022” хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ.

Жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг арга хэмжээ нь зэвсэгт хүчний аюулгүй байдал, батлан хамгаалах чадвар, аливаа хямралд хариу үйлдэл үзүүлэх бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн гэж АНУ-ын Тэнгисийн явган цэргийн 3-р дивизийн командлагч хошууч генерал Жей Баржерон нээлтийн ажиллагааны үеэр онцолжээ. Тэрбээр “Balikatan 2022” хамтарсан сургуулилт нь хоёр талын хамтын ажиллагааг бүхий л чиглэлд бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн гэж мэдэгджээ.

Дөрөвдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх хоёр долоо хоногийн сургуулилт нь Филиппин улсад 37 дахь удаа зохион байгуулагдаж байна. Австрали, Шинэ Зеланд, Зүүн Өмнөд Азийн холбоотон улсууд ажиглагчаар оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top