Филиппинд үерийн улмаас хамгийн багадаа 17 хүн амиа алдаж, долоон хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын Эрсдэл, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөлөөс мэдээлжээ.
Мөн хоёр хүн сураггүй болсон байна. Өнөөдрийн байдлаар /2023.01.13/ 71.4 мянган хүн нүүлгэн шилжүүлэх 123 төвд байрлаж байгаа аж.
Филиппиний 12 мужид байгалийн гамшигтай холбоотой хохирлын 730 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хэд хэдэн хотод сургуулийн хичээл, байгууллагуудын ажил зогсжээ.
Сэтгэгдэл ( 0 )