Филиппинд “Раи” хар салхины улмаас 208 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Филиппинд “Раи” хар салхины улмаас нас барсан хүний 208-д хүрлээ гэж “Manila Bulletin” хэвлэл даваа гарагт /2021.12.20/ мэдээлжээ. Байгалийн гамшгийн улмаас 239 хүн гэмтэж, бэртсэн бол 52 хүн ор сураггүй алга болоод байна.

Хонконгийн Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр, “Раи” хар салхи нь Номхон далайн баруун хэсэгт энэ улиралд үүссэн 22 дахь удаагийн хар салхи.

Филиппиний Зүүн Висаи мужийн эрх баригчид хар салхи ирэхээс өмнө  82 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тэднийг Өмнөд Лейте, Лейте, Самар, Зуун Самар, Хойд Самар болон Билиран муж дахь 274 түр байранд байрлуулаад байна.

Хар салхины улмаас олон мянган байшингийн дээвэр хууларч, мод үндсээрээ булгарч, модон байшингууд нуран, тосгод үерт автаад байна. “Раи”-г орон нутгийн эрх баригчид 2013 онд аймшигт Хайан супер хар салхитай зүйрлэж байна. Тухайн үед Хайан супер хар салхины улмаас 7300 хүн амиа алдаж, ор сураггүй алга болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top