28 удаагийн тохиолдлоор 113 тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  /НМХГ/ авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 51 улсын ахлах байцаагч, 24 эргүүл хяналтын ажилтан 24 цагаар шалгалт хийн ажиллаж байаа.

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийт 60 мянга 770 тээврийн хэрэгсэл, 151 мянга 925 иргэний ачаа тээшинд тарваганы мах, дагалдах түүхий эд бүтээгдэхүүний үзлэг хийж, 28 удаагийн тохиолдлоор 113 тарваганы түүхий мах /тулам/ илрүүлжээ.

Тарваганы түүхий махнуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй аж.

Зөрчил үйлдсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, 4, 5 дахь заалтуудыг үндэслэн нийт 5.7 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 18.8 сая төгрөгийн нөхөн төлбөр тооцсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pjo (66.181.161.90)  2025 оны 03 сарын 13

yamaanii mahaa avch horhogoo hiij ideechee

1  |  0
Top