Америкийн алдарт найруулагч Квентин Тарантино энэ жил “Оскар”-ын шагнал хүртэх ёстой бүтээлийг нэрлэжээ. Гэхдээ өөрийн бүтээл “Холливудад нэг удаа”-г дурссангүй.
“The Deadline” ярилцлага өгөхдөө Квентин Тарантино “Францын найруулагч Александр Ажагийн “Crawl” кино бүх талаар миний сэтгэлийг хөдөлгөсөн кино байлаа. Би магтлаа гээд энэ кино “Оскар” авчихгүй. Гэхдээ миний хувьд “Crawl” бол 2019 оны шилдэг кино” гэж хэлсэн байна.
Америк, Серби, Канадын хамтарсан бүтээл болох энэ кино Хейли Келлер хэмээх тамирчин бүсгүйд учирсан аймшигт явдлын талаар өгүүлнэ. Хейлиг тэмцээнд ялагдсаных нь дараа Флоридад аймшигт хар салхи ирнэ. Аав нь сураггүй алга болсон тул бүсгүй хар салхитай зэрэгцэн хайх ч өөр нэг аюул түүнд тулгарна.
Гол дүрүүдэд Кая Скоделарио, Барри Пеппер, Морфидд Кларк, Росс Андерсон нар тогложээ.
Сэтгэгдэл ( 0 )