Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 433,434-р тогтоол “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.
Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл 21:00-06:00 хүртэл үйлчлэх ба электрон тоолууртай, цахилгаан төлбөрийн үлдэгдэлгүй хэрэгчид шууд хамрагдах юм. Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд зааснаар “Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна” гэж тодотгожээ. Мөн хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай аж.
Энэхүү хөнгөлөлтийг нийслэл, орон нутагт яаж үйлчлэх вэ?
Нийслэлийн гэр хорооллын бүсэд
Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд
Цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт олгох ажил хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдэд цахилгааны аюулгүй байдлаа сайтар хангахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )