ФОТО: Орон сууцанд гал гарч, 10 гаруй айлын тагт шатжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Дашчойлин хийдийн зүүн талын 34 дүгээр орон сууцанд гал гарчээ. Галыг Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах аврах ангийнхан бүрэн унтраалаа.

Эх сурвалжийн мэдээллээр орон сууцнаас иргэдийг бүрэн гаргасан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй байна. Гал дөрвөн давхраас эхэлж гарсан ба дээшээ хэд хэдэн давхарт дамжиж, галын тархалт нэмэгдэж, 10 гаруй айлын тагт шатжээ.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Харин иргэд газ дэлбэрсэн гэх мэдээллийг өглөө.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top