Оросын Россия-1 сувгийн "Удивительные Люди" буюу "Гайхалтай хүмүүс" нэвтрүүлгийн энэ улирлын дугаарт дэлхийн өнцөг булан бүрээс нийт 70 гаруй авьяастнууд оролцож, финалын шатанд 9 оролцогч шалгараад байсан билээ.
“Финалын шатанд үлдсэн есөн оролцогчид дунд Монголын Оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын спортын бага насны ангилалд дэлхийн 4 дээд амжилтыг эзэмшигч, 12 настай Ш.Наранбат шалгараад байсан билээ” гэж Монголын оюун ухааны академиас мэдээллээ.
Ш.Наранбат 40 ширхэг усан гахайн зүс царайг хувийн дугаар, нас, жинтэй нь нийт 160 мэдээллийг 10 минутад тогтоон, шүүгчдийн сонгосон дурын усан гахайн мэдээллийг алдаагүй нэрлэх даалгавартай байлаа.
10 минутад даалгавраа амжилттай гүйцэтгэж шүүгчдийн сонгосон дөрвөн усан гахайн нэгийнх нь зүс царайг андуурч, бага зэрэг алдаа гарган, үлдсэн гурвыг нь амжилттай санаж чадлаа. Харамсалтай нь алдаа гаргасан учир үзэгчдийн санал асуулгаар түрүүлж чадсангүй. Гэсэн хэдий ч шүүгч болон үзэгчдийг гайхшруулан эх орноо олон улсад амжилттай сурталчилж чадлаа гэж Монголын оюун ухааны академиас мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Баяр хүргэе, хүү минь улам гялалзаад байгаарай,
Сайн хуу баяр хургье
Мундаг хуу баяр хургье