2020 онд орон сууц худалдан авбал зургаан сая төгрөг буцаан олгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

УИХ-аас баталсан Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Татварын шинэ хууль хэрэгжсэнээр амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан иргэнд Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ буцаан олголтын хуулийн дагуу нэг удаа гурван сая төгрөг буцаан олгодог байсан. Тэгвэл энэхүү буцаан олголтын хэмжээг зургаан сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Мөн оюутны сургалтын төлбөрийн нийт төлсөн дүнгийнх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг буцаан олгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top