ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Зүрхэнд нүргэлсэн The HU

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10

АНУ-ын Миссури мужийн Сейнт Луис хот. Арван нэгдүгээр сарын 08. Сейнт Луис хотод болсон тоглолтод The HU хамтлаг цугласан олныг хэрхэн байлдан дагуулсан тухай “Herald Whig” сонины хөгжмийн сэтгүүлч Майк Соренсен тэмдэглэл нийтэлжээ. АНУ-ын Биллборд сэтгүүлийн хөгжмийн жагсаалтад багтсан анхны монгол хамтлаг, ардын уламжлалт урлагийг орчин цагийн хөгжимтэй сүлэлдүүлэн өвөрмөц донж, маяг бүтээж буй The HU хамтлагийн тухай бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэе.


Ирсэн үзэгчдээс нэгийг нь ч танихгүй атлаа яг л хэн нэгнийх нь найз мэт тэнд цугларсан олны цөсийг хөөргөн тайзны урд “галзууруулсан” хамтлаг бол The HU хамтлаг. Өөр зүс царайтай, гаднын энэ хамтлагийн 13 дуутай бүтэн тоглолтын хөтөлбөрт нэг ч гадаад дуу байгаагүй. Дуулж дуусаад тайзны ар тал руу ороход чимээ алдахгүй хашхирч, нэрийг нь дуудсаар байгаад дахин гаргаж ирэв. Хэл, зүс ондоо энэ хамтлаг нэг дуугаа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосон билээ. Өнгөрсөн орой болсон энэ тоглолт шиг үйл явдлыг урд нь би харж байсангүй.

Уламжлал болсон язгуур урлагаа метал роктой сүлэлдүүлсэн энэ хөгжмийг тэднээс өөр хүн тоглож байсан гэхэд итгэмгүй.  Сейнт Луис хотын “Ready Room”-ын тайз үнэндээ тэдний мэдэлд байлаа. Бидний урд хожид сонсож байгаагүй Монгол ардын язгуур урлаг гитар, аргил гитар, бөмбөртэй нийлэн үгээр илэрхийлж боломгүй тийм мэдрэмж төрүүлсэн юм. Магадгүй бидний сонсож дассан рокоос арай л өөр хэмнэл, тэс ондоо өнгө аяс тайзан дээр буцалж байв. Энэ бол “The HU”.

Тэдний араас Канадын Онтарио хотоос гаралтай “Crown Lands” хослол гарч ирж тоглов. Бидний сонсож дассан нэгэн хэвийн дуунуудаас тэс өөрийг тэд дуулсан. Үзэгчид ч таатай байсан. “Moauntain”, “Mantra”, “Waterfall”. Дуу нь дууссан ч зүрхэнд тоглосоор байх сайн дуунууд. Гэхдээ тэдний өмнөхөн тоглосон “The HU” бодлоос гарсангүй. Өнөөдрийн гол баатар, “Ready Room”-н тайзыг буцлуулсан нь тэд байлаа.

     Тэд үзэгчдийг татаж байна. Гэхдээ хэлийг нь хэн ч мэдэхгүй. Цугласан олон юу дуулж байгаагаа ч мэдэхгүй даган дуулах. Ямар жигтэй!

Өнөө оройн тоглолтын хэмнэл өөрчилж, тархи эргүүлсэн хамтлаг бол яах аргагүй “The Hu”. Тэдний чимээ бол тийм ч олон сонсогдоод байдаг чимээ биш. Хэчнээн хичээсэн ч давтаж чадахгүй хамтлагуудын эгнээнд тэднийг нэрлэхээс өөр арга байхгүй. Тэдний дуулж байгаа, тоглож байгааг нүдээр үзээгүй бол төсөөлж чадахгүй. Надад ч тийм төсөөлөл байсангүй. Сонсож, уншиж байснаас биш мэдрээгүй болохоор тэр байх л даа. Монгол ардын урлагийг би мэдэхгүй, мэдрэхгүй. Гэхдээ тэдний дуулж байгаагаас монгол үндэсний хөгжим, ардын урлаг сонсогдсон. Монгол үндэсний хөгжим метал рокын элементтэй сүлэлдээд зүрхэнд минь аянга цахиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн юм. Магадгүй тэнд цугласан олон надтай адил аянгад ниргүүлсэн болохоор л “Ready Room” танхимыг буцалгасан байх. Рок хөгжмийн цөм нь ардын урлаг байсан болохоор л рихтерийн шаталбараар хэмжихүйц нүргээн тархинд хөвөрсөн байх.

Монголчуудын, Монгол түмний түүхийг “The HU” хамтлаг дуугаараа өгүүлсэн юм. Энэ хамтлаг аль хэдийнээ АНУ-д өөрийн гэсэн “тамгатай” хамтлаг болжээ. Өөрийн гэсэн шүтэн бишрэгчдийн хүрээлэл ч үүссэн байна. Энэ удаагийн тоглолт “The Firebird” төвд болох байсан ч үзэгчид зохион байгуулагчдад шаардлага тавьж, бага зэрэг маргаан үүсгэв. Тус төв 400 хүний л багтаамжтай болохоор үзэгчид ийнхүү маргаан үүсгэсэн нь энэ л дээ. Зохион байгуулагчид тэр даруй товлосон газраа өөрчилж “Ready Room” төвд тоглохоор болсон юм.
 


“The HU” хамтлагийн тухай төсөөлөл байсан ч дууг нь тайзан дээрээс сонсоход ямар мэдрэмж төрөх тухай мэдрэмж надад огт байсангүй. “Эмэгтэйн дуу”, “Эх хунгийн домог”, “Их эзэн Чингис хаан”. Бидний төсөөлж ч байгаагүй дуунууд. Үүнтэй адилхныг би л лав сонсож байгаагүй. Цаашдаа ч сонсохгүй байх. Бид Чингис хааны тухай олон түүх, шастирыг англи хэлээр сонсож байсан ч тэдний дуулах “Их эзэн Чингис хаан” өөр зүйлийг зүрхэнд маань шивнэж байлаа. “Шоог шоог”, “Чонон сүлд” дууг ярих юм биш. Хэдийнээ манай зах зээлд орж ирээд, биллбордын жагсаалтад орчихсон болохоор хүмүүс орилолдож, толгойгоо сэгсэрч, гараа өргөж, дээш цовхчиж хүлээж авсан.
 

  Монгол үндэсний хөгжим метал рокын элементтэй сүлэлдээд зүрхэнд минь аянга цахиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн...


Тэд тайзнаа “Хар сүлд” залсан нь ихээхэн нандин бэлгэдэлтэй. Түүх домогт өгүүлснээр монгол баатрууд дайн тулаанд явахдаа “хар сүлд” залдаг байсан уламжлалтай аж. Үзэгчдийг байлдан дагуулж байгааг нь харвал “Хар сүлд”-ний шид оршсоор байна уу гэлтэй. Үүний нэг жишээ нь “Юу вэ, юу вэ, юу”.  Энэ бол “The HU” хамтлагийн нэрийн хуудас болсон дуу. Хэлийг нь мэдэхгүй, утгыг нь ойлгохгүй мөртөө тоглолт үзэхээр ирсэн бид дагаж дуулсаар байлаа. Дууны шид, аялгууны шид гэж магадгүй энэ байх. Түүхийн хуудсанд орхигдсон бидний мэдэхгүй тэр цаг үед монгол баатрууд яг л ингэж байлдан дагуулдаг байсан байх. Энэ нь л сэтгэлийн гүнд үлдэх мэдрэмж юм. Тэд үзэгчдийг татаж байна. Гэхдээ хэлийг нь хэн ч мэдэхгүй. Цугласан олон юу дуулж байгаагаа ч мэдэхгүй даган дуулах. Ямар жигтэй!

Миний хувьд, хуран цугласан олны хувьд маш ховор мэдрэмж үлдээсэн The HU хамтлагийн тоглолт цаг хагас үргэлжилсэн ч хэдхэн минут юм шиг л хурдан дууссан. Тоглолтын дараа тэдэнтэй уулзахад үнэхээр эелдэг, чин сэтгэлээсээ ханддагийг мэдэрсэн юм. Магадгүй тоглолтоор биш өөр газарт таарсан бол жуулчид байна ч гэж бодож магадгүй. Тийм их урам зоригтой атлаа манайхны дунд тогтсон “урлагийн хүн” гэх ойлголтоос тэд тэс өөр байлаа. Энэ жил тэд “Aftershock” хөгжмийн наадмыг эзэгнэсэн. Одоо ч америк даяар тэд нүргэлж байна. Удахгүй тэд Европыг зорино. Хэрэв үүнийг уншиж буй хэн нэгний амьдран суугаа газар оронд “дуун дайчид” очих бол алдалгүй заавал үзээрэй. Үгээр тайлбарламгүй тийм сонин мэдрэмжийг зөвхөн тайзнаас сонсоод л авах болно.  
 

Хэрэв үүнийг уншиж буй хэн нэгний амьдран суугаа газар оронд “дуун дайчид” очих бол алдалгүй заавал үзээрэй. Үгээр тайлбарламгүй тийм сонин мэдрэмжийг зөвхөн тайзнаас сонсоод л авах болно.  

 

 


Тоглолтын үеэр Майк Соренсен сэтгүүлчийн авсан зургууд
 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(176.54.5.67) 2019 оны 12 сарын 05

Za tegeed ovoo yum duulgahnuu gej bodtol buruu sehengvvtee sarhad zoogloj sagsuuraad sarnıv daa

1  |  1
Нахуй(103.57.92.137) 2019 оны 12 сарын 05

Оросоор ”ХУЙ” хамтлаг гэдэгшт

0  |  3
Irgen(203.169.50.253) 2019 оны 12 сарын 05

Dongoj ehlel sh dee. Aldartaa tsadaad hamraa sohoj l boldoggui yum shuu zaluus aa! Daichin tsogtoi uragshaa temuul.

2  |  0
Irgen(202.126.89.172) 2019 оны 11 сарын 18

Mash hodolmorch sain zaluusiig Dashka olj tanij niiluuljee

0  |  0
Irgen(203.169.50.253) 2019 оны 11 сарын 18

Mash hodolmorch sain zaluusiig Dashka olj tanij niiluuljee

0  |  0
Уншигч(43.228.129.86) 2019 оны 11 сарын 14

Baharhaj bn, baharhaj bn. Gaihaltai!!!!

0  |  0
Irgen(203.169.50.253) 2019 оны 11 сарын 11

Oorsdooroo l bai, tsoglog bna geed baruuniihan shig haa hamaagui tsogij, shulsee uschuulen bodlogogui yarih geed hereggui shuu. Yarih hoorohdoo yag l odoo baigaagaaraa daruuhan, degtei, hamjaargatai mongolooroo baigaarai zaluus aa. Harin uran bulteeleeree l nudej og!!!

2  |  0
Irgen(103.212.117.221) 2019 оны 11 сарын 11

Jaahan tsoglog bai yria hoorootei hiimoritoi bai gadniihan bnaga l eniig heleed bgaa shuu

0  |  1
unshigch(31.164.62.158) 2019 оны 11 сарын 11

ta byhendee amjilt hysie

1  |  0
unshigch(31.164.62.158) 2019 оны 11 сарын 11

ta byhendee amjilt hysie

1  |  0
Баяраа(150.129.141.169) 2019 оны 11 сарын 11

залуусаараа бахархаж байна илүү их амжилт гаргаж эх орныхоо нэрийг өндөрт гаргаарай\n

1  |  0
Иргэн(192.82.73.1) 2019 оны 11 сарын 11

Эх орныхоо нэрийг эерэг талаар алдаршуулж байгаа залуусдаа маш их өндөр амжилт хүсье.

1  |  0
aj(103.229.123.107) 2019 оны 12 сарын 05

zaluus sport urlagaar delhiid mongol gedeg neriig gargah gej ih huch hudulmur tsag hugtsaa zoriuldag..uuniign darga nar shaltain archaad hyachih yum...\n

3  |  0
зочин(150.129.143.138) 2019 оны 12 сарын 05

Эвтэй бол хүчтэй гэж үгийг алхам тутамдаа санаж яваарай залуучууд аа амжилтандаа аархаж болохгүй шүү.Хичээгээрэй дахин дахин хичээгээрэй.

4  |  0
Зочин(68.234.176.99) 2019 оны 12 сарын 05

Гайхамшигтай

5  |  0
bat(112.72.9.154) 2019 оны 12 сарын 05

the Hu hamtlagaaraa baharhaj bna.saihan niitlel bna

5  |  0
Top