700 мянгын цалинтай иргэн НДШ-д 7000 төгрөг нэмж төлнө

2019 оны 11 сарын 11

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг үе шаттай нэмэгдүүлэх амлалтыг өгч, улмаар 5 хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан.

Энэ хүрээнд 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь нэмэгдүүлсэн бол 2020 онд 2 хувь нэмэгдүүлнэ. Тэгэхээр ирэх онд НДШ төлөгч ажилтан цалингийнхаа 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувь буюу 26 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд суутгуулах юм.
 

Үүнийг задалж, хүснэгтээр харуулбал:
 

Он

Даатгуулагч

Тэтгэвэр

/%/

Тэтгэмжийн сан /%/

Ажилгүйдэл /%/

ЭМД/%/

ҮОМШӨ /%/

Суутгал

/%/

НД-ын санд төлөх нийт хэмжээ /%/

2019

Ажилтан

8.5

0.8

0.2

2

 

11.5

24

Ажил олгогч

8.5

1

0.2

2

0.8

12.5

2020

Ажилтан

9.5

0.8

0.2

2

 

12.5

26

Ажил олгогч

9.5

1

0.2

2

0.8

13.5


Статистикийн нэгдсэн сангийн НДЕГ-ын 2019 оны хоёрдугаар улирлын тайланг үндэслэн гаргасан судалгаагаар нийт аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын ихэнх буюу 15.8 хувь /107.073 иргэн/ 500.001-700.000 төгрөгийн цалинтай байгаа юм. Харин хамгийн өндөр буюу 3.500.001 дээш төгрөгийн цалинг 2,7 хувь нь /18.303 хүн/ авч байна.

Иймээс дийлэнх иргэдийн авч буй 700 мянган төгрөгийн цалингаар жишээлэн нийгмийн даатгалын шимтгэлд гарах өөрчлөлтийг харуулъя.

Иргэн та 2019 онд 700 мянгын цалингаасаа 80.500 төгрөгийг НДШ-д төлдөг байсан бол 2020 онд 87.500 төгрөгийг суутгуулах нь ээ. Гэвч үлдсэн 612.500 төгрөг бүтнээрээ таны гарт очихгүй. Үүнээс та ХАОАТ-аа суутгуулах ёстой гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би (31.4.131.24)  2025 оны 03 сарын 13

Дээр сууж байгаа авилгач хулгайч нарыг л тэжээх гэж НД төлж байгаа шүү дээ

3  |  0
Нэр (202.21.108.156)  2025 оны 03 сарын 13

Та нар бод л доо яаж амьдрах юм,бид нээрээ их хүлцэнгүй юм,

3  |  0
zorig (66.181.161.20)  2025 оны 03 сарын 13

tolhoo bolchih yund heregtei gej tolhiin\n\n

2  |  0
Яя (103.229.123.236)  2025 оны 03 сарын 13

3  |  0
Zochin (66.181.161.23)  2025 оны 03 сарын 13

Ene arail ym bishvv bvr tsalin awahgvi ym bishvv ingej hvnii hodolmor shulhaa boliochee

4  |  0
Top