НААДАМ 2020: Төслийн баг шалгаруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллах тул саналаа ирүүлэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газраас урьж байна.

Саналыг 2019 оны  арванхоёрдугаар сарын 01-ний  өдрийн 17:00 цаг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 130 тоотод хүлээн авна.

Сонирхсон этгээд саналын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаас авна уу. 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,

 Соёл, урлагийн газар

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг

Нэгдсэн үндэстний гудамж 5/1

Засгийн газрын II байр-130 тоот

Утас: 51-264946, 99098771

www.culture.gov.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top