АРХАНГАЙ: Орос хэлний бүсийн олимпиадыг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Ялалтын 80 жилийн ойд зориулсан Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Архангай аймагт Орос хэл, Оросын соёлын бүсийн арга хэмжээг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Архангай аймагт ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Ринчинович Базархандаев аймгийн удирдлагуудтай уулзаж, МУБИС-ийн Архангайн багшийн сургуульд орос хэлний төвийг нээлээ. Мөн Орос хэлний бүсийн олимпиадыг 12 дугаар ангийн төгсөгчдийн дунд зохион байгуулж, орос дуу, шүлгийн уралдааныг явуулсан юм.

Орос хэлний бүсийн олимпиадад амжилттай оролцон ОХУ-ын өөрийн хүссэн сургуульд өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгээр аймгийн III сургуулийн сурагч Н.Энх-амгалан, Б.Номундарь нар шагнуулсан бол бэлтгэсэн багш Д.Байгалийг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх дамжаанд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top