“Монголын үндэсний фронт”-ын тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.12/ мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөний тэргүүн, Хошууч генерал Б.Баярмагнай энэ сарын 8-нд болсон "Эх орон дуудаж байна" жагсаалын маргааш фронтоос гарахаа мэдэгдсэн билээ. Мөн фронтод нэгдээд байсан Хошууч генерал З.Болдбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Үзэл бодол нэгдэхгүй байна" гэх шалтгаанаар фронтоос гарч байгаа талаараа бичжээ.

Тиймээс “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний удирдах зөвлөл энэ сарын 11-нд хуралдаж, Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөх болон шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилох шийдвэр гаргажээ.

“Монголын үндэсний фронт”-ыг шударга, улс төрийн мэдлэг, боловсролтой хүн удирдах ёстой хэмээн үзэж, тоймч Ш.Гантулгыг сонгосон тухайгаа хөдөлгөөнийхөн тайлбарлав. 

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний шинэ тэргүүн Ш.Гантулга “Бид Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, улсын хөрөнгийг иддэг, 60 тэрбумын болон ЖДҮ-ийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөхийн төлөө цорын ганц зорилгыг өвөрлөн "Монголын үндэсний фронт"-ыг байгуулсан. Фронт гэдэг бол дайсантай шууд тулалддаг газар. Бидний өмнө тавигдсан зорилго бол дайсантай нүүр тулан тулалдах юм. Тулааны талбараас зугтаагаад явчихсан хүмүүс гарлаа гээд тухайн цэргийн анги бутарч хагарсан гэж хэлж болохгүй. Харин тэндээс аймхай хулчгар амьтад нь зугтаасан, үнэнч шударга, зоригтой хүмүүс нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдсэн гэж ойлгох ёстой. Миний хувьд Монголын ард түмний төлөөх тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно. Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зарласан жагсаалыг хийх учраас Монголын төлөө цохилох зүрхтэй хүн болгоныг Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг уриалж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.38) 2019 оны 11 сарын 13

юун их хийрхүү өвгөн бэ. дууграх бүрдээ ална шулна устгана гэж ярих юм бааран залуусыг турхирч орхиод гэмт хэрэгтэн болгох вийдээ. хууль хяналтынхан анхааралдаа авна уу

1  |  0
Иргэн(202.126.88.157) 2019 оны 11 сарын 12

Ёстой зөв хүнээ сонгож дээ. Дэмжиж байна Урвагчид луйварчид авилагалчид айцгаа. Удахгүй та нарыг зайлуулаад тойрон бүжиг хийцгээх болно.

0  |  0
шаабар(103.10.22.119) 2019 оны 11 сарын 12

За энэ ч арай л бишээ. Бухимдсан олон түмэн энэ хүнийг дагаад, амь амьдралаа золиослоод босох уу . Тэмцэл ингэсхийгээд дарагдах бололтой. Гэхдээ иргэд бухимдалтай хэвээрээ гэдгийг энэ төр мартаж болохгүй. Хувьсгалын тохироо бүрдэх цаг гэж байдаг даа.

1  |  0
бал(122.201.24.163) 2019 оны 11 сарын 12

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум

0  |  0
зочин(122.201.24.163) 2019 оны 11 сарын 12

гол зорилго нь юу яумбэ

0  |  0
Бхяр(202.9.45.88) 2019 оны 11 сарын 12

Энэ жаахан сумтай ш дээ.

0  |  0
Дарь(66.181.161.81) 2019 оны 11 сарын 12

Амжилт хүсье

0  |  0
болиоч(202.131.243.186) 2019 оны 11 сарын 13

Энэ тэнэг ”бол бол”-оор яадгийн.

0  |  1
Top