Хонь
Хайртай дотнын хүнийхээ үгэнд эмзэглэх өдөр. Гэхдээ та гомдоллож уурлан, найз нөхдөдөө ярихаасаа өмнө түүний үгийг сайн бод. Магадгүй түүний зөв байж болох юм. Од эрхэс таныг сайтар бодож, тунгаасны эцэст өөрийгөө хамгаалж эхлэхийг зөвлөж байна. Маргааш алдаа гаргахад тун хялбар өдөр шүү.
Үхэр
Ганц бие үхрүүд зуны нарлаг өдрүүдээ эргэн санагалзаж, гуниглана. Гэхдээ үнэндээ та зуны өдрийг биш хуучин найзынхаа халуун дотно сэтгэлийг дурсаж байгаа хэрэг юм. Танд сэтгэлийн үгийг чинь анхааралтай сонсож, зүрхийг тань бүлээцүүлэх хүн хэрэгтэй байна. Энэ өдөр үхрүүд уйтгарлаж, гуниглан, ямар нэг зүйл тохиолдохыг хүлээн сууж болохгүй. Маргааш гэрээс гарч гадуур зугаалбал хайр дурлал ойрхон байна.
Ихэр
Ихрүүдийн гаргасан ямар ч санаачилга амжилтад хүрнэ гэдэг нь сайн мэдээ. Таалагддаг хэн нэгнийг кофенд урихыг хүсэж байсан биз дээ. Болзоонд урихад ээлтэй өдөр. Таны өдөр тул зоригтой байгаарай. Хүүхэдтэй болохыг хүсэж байвал хайртдаа хэл. Ихрүүд өнөөдөр гялалзан мандах тул хайрт чинь таны төлөө юу ч хийхэд бэлэн байх болно.
Мэлхий
Ойр дотнын хүний үйлдэл, үгэнд гомдох магадлалтай. Гэхдээ таны буруу байж болох юм. Учир нь энэ өдөр мэлхийнүүд жижиг зүйл дээр ч өө хайж, маргаан өдөөх болно. Тиймээс энэ өдөр юу хэлэх, ярихаа хянамгай бодож, анхааралтай байгаарай.
Арслан
Арслангууд маргааш тун анхаарал халамжтай байх болно. Хэчнээн ачаалалтай өдөр байсан ч хайртдаа зав гаргаарай. Дотнын хүн чинь уурлан, маргалдсан ч тэвчин, түүний бухимдсан шалтгааныг ол. Учир нь та хоёр жаргал төдийгүй зовлонгоо ч хуваалцах ёстой билээ.
Охин
Өнөөдөр халуухан өдөр байх болно. Гэхдээ хайр дурлалын биш хэрүүл маргааны гал дүрэлзэн асах юм. Өглөөний хоолон дээр эхэлсэн хэрүүл оройн хоолон дээр ч үргэлжилнэ. Ийм байдалд хүрэхгүйн тулд охид хурц үг хэлэхээ маргааш болтол хойшлуулаарай. Харин өнөөдөр та хайртаа чимээгүй тэвэр.
Жинлүүр
Хайрттайгаа ярихаас халгаад байсан зүйлээ илэн далангүй ярь. Ямар ч хүнд сэдэв байсан ярилцах өдөр шүү. Энэ өдөр мөн хайр дурлалаа илчлэхэд тохиромжтой өдөр. Ганц бие жинлүүрүүд таалагдсан хүнээ болзоонд уриарай. Татгалзсан хариу авсан ч хамаагүй. Учир нь цагийг хоосон найдлагаар өнгөрүүлснээс шинэ хайр хайсан нь дээр. Гэхдээ татгалзсан хариу авах магадлал тун бага гэдгийг од эрхэс танд хэлж байна.
Хилэнц
Энэ өдөр олон жил үргэлжилсэн хайрын харилцаа эцэслэнэ, эсвэл та олон жилийн өмнөх хайраа эргэн санагалзана. Одоо үеэрээ амьдрахыг танд зөвлөж байна. Өнгөрсөн үеэ хайрлах хэрэгтэй ч байнга санаад байж болохгүй. Өнгөрснөөсөө салж чадвал та энэ өдөр шинэ романтик харилцаа нээж чадна.
Нум
Өөрийн эндүүрэлдээ автаж, алдаа гаргах өдөр. Хэн нэгний санамсаргүй үйлдлийг та хайр гэж харах болно. Энэ өдөр хэн нэгний амлалт, магтаалд баярлалгүй, хянуур байгаарай.
Матар
Таны аз жаргалын зам нээлттэй байна. Эрх чөлөөтэй матрууд сайн хүнтэй учирна. Харин гэр бүлтэй матрууд гэрийн ажилд дарагдана. Хэн хэнийхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, харилцан буулт хийж байж, хосууд аз жаргалтай байх болно.
Хумх
Эрэгтэй хумхууд од болон гялалзаж, бүсгүйчүүдийн сэтгэлийг татна. Эмэгтэй хумхууд ч энэ өдөр олны анхаарлыг татна, гэхдээ зөрүүд зангаараа. Тиймээс энэ зангаа гэртээ биш хамт олны хурал, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах жагсаал цуглаанд гаргаж дуусгаад гэртээ хариарай. Ингэж байж эмэгтэй хумх та гэртээ хайр энхрийлэлд умбах юм.
Загас
Өнөөдөр загаснууд эртнээс хүсэж байсан зүйлээ худалдан авах болно. Энэ нь хосуудын дунд маргаан үүсгэх ч та битгий бууж өг. Өөрийгөө ч гэсэн хайрлах хэрэгтэй шүү дээ. Өөртөө байгаа санхүүгийн асуудлыг хайрттайгаа илэн далангүй ярь.
Сэтгэгдэл ( 1 )
үнэн