​Б.Баярмагнай: Иргэдийг хүчирхийлэлд уриалсан учир би фронтоос явсан

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өчигдөр /2019.11.12/ мэдээлэл хийж, “Монголын үндэсний фронт”-ын тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилсон талаараа танилцуулсан юм. Тэгвэл "Монголын Үндэсний фронт"-ын үүсгэн байгуулагч, тэргүүн асан, хошууч генерал Б.Баярмагнай тус хөдөлгөөний Удирдах зөвлөлөөс зарлан явуулсан хэвлэлийн бага хурлын талаар өөрийн фэйсбүүк хаягтаа албан ёсны тайлбар хийжээ. Түүний тайлбарыг хүргэе. 

 

Монголын Үндэсний фронтын Удирдах зөвлөлийн гишүүдийн зарласан өнөөдрийн Хэвлэлийн бага хурлыг анхааралтай сонслоо. Нэгэнт тэд эхэлж дуугарсан болохоор би одоо хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.

1. Арваннэгдүгээр сарын 6-ны орой Нийслэлийн ЗДТГ-аас арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн жагсаал цуглааныг Төрийн ёслолын арга хэмжээтэй учир 8-ны өдөр болгон хойшлуулсантай холбогдуулан Удирдах зөвлөл яаралтай хуралдсан юм. Энэ үед 8-ны өдөр болгон хойшлуулах талаар миний бие санал оруулсан боловч Удирдах зөвлөл дээр цөөнх болж санал дэмжигдээгүй билээ. Ингээд 7-ны өдөр цугласан иргэдтэй уулзаж, бодит байдлыг тайлбарласан ба энэ үеэр Удирдах зөвлөлийн гишүүдээс төв зам хаах тушаалыг дур мэдэн өгч, эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн учир миний бие тэр даруй тэр өдрийн арга хэмжээг хаасан тухай зарлаад, 8-ны зөвшөөрөгдсөн өдөр жагсахыг уриалсан юм.

Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр жагсаал, цуглааны үеэр миний бие Удирдах зөвлөлийн бусад гурван гишүүний хамт Төрийн ордонд шаардлага хүргүүлэхээр орсон ба шаардлагын хариуг аваад гарч ирэх үед Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр жагсагчдыг хоёр хэсэгт хуваан, Төрийн ордны баруун, зүүн жигүүрээс хашааг нь давах тушаал өгчихсөн зогсож байсан. Бичлэг бий. Миний бие яаралтай хүрч ирэн, "Хэн ийм тушаал өгсөн юм бэ. Яаж байгаа юм?" гэхэд Ц.Мөнхбаяр өөдөөс "Би өгсөн юм. Яадаг юм" гэсэн. Тэр даруй шаардлагын хариуг танилцуулан, Удирдах зөвлөлтэй жагсаал, цуглааныг тараах тухай ярилцах зуур Ш.Гантулга намайг илтэд гутаасан үг хэлж байв. Ш.Гантулгыг үгээ хэлээд дуусмагц би микрофоныг авч жагсаал, цуглааныг хаасныг мэдэгдсэн юм. Хаасныг мэдэгдсэний дараа Б.Батсайхан, П.Шинжээравдан нар үргэлжлүүлэн үг хэлж, 15-ны өдөр ард иргэдийг хүчирхийлэлд уриалсаар байв. https://zarig.mn/gnm энд бичлэг бий.

Би Болдбаатар генералд хандан жагсаал, цуглааныг яаралтай тараахыг сануулаад, тэр өдөртөө ямар нэгэн хэл шуугиангүй жагсаал, цуглаан өндөрлөсөн юм.

Маргааш нь Удирдах зөвлөл хуралдах үеэр би нээж "Бидний эхний зорилго Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх зорилго биеллээ гэж дүгнэхэд Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, З.Болдбаатар нар дэмжсэн юм. Гэтэл Ц.Мөнхбаяр маш их хорсолтойгоор надад хандан "Чи Тагнуул, Цагдаатай нийлж, биднээс урвалаа. Арваннэгдүгээр сарын 7 болон 8-ны өдөр болсон жагсаалын үеэр Төрийн ордон руу дайрах байсан ажиллагааг тасалдуулсан гэж дайрав. Дараа нь Ш.Гантулга "Бид удирдагчаас болоод ялагдал хүлээлээ, хариуцлагаа хүлээх хэрэгтэй" гэсэн. Ингээд бусад гишүүд 8-ны жагсаалыг ялагдал хэмээн үзэж, бүх хариуцлагыг ганцхан удирдагч үүрэх ёстой гэсэн билээ.

Би дайрч давшилсан бусад үгийг энд хасав. Нэгэнт Удирдах зөвлөл надад итгэхгүй байгаа, намайг урвагч гэж үзсэн, надаар удирдуулахгүй гэдгээ хэлсэн учир надад сонголт үлдээгүй. Дээр нь 15-ны жагсаалд чиний үгэнд орохгүй, жагсаал, цуглаан ч хийхгүй, шууд цуглаад л Төрийн ордон руу шууд дайрна гэсэн нь надад захирагдахаа нэгэнт өнгөрснийг гэрчилнэ. Тэр өдөр маш ширүүн над руу дайрч байсан учир би 3 хоног хүлээе гэж завсарлага аваад маргааш нь шийдвэрээ гаргасан. Учир нь Би хүчирхийллийн замыг сонгоогүй. Надаас болж жирийн иргэн хохирох ёсгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бол бид эхлээд Монголынхоо ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Эхлээд 100,000 дараа нь 200,000 дараа нь 500,000 болох ёстой. 21 аймаг, 9 дүүрэгт салбар байгуулна. Аажим аажмаар хүчирхэгжинэ. Тэгж байж бид төр засагт шахалт үзүүлэн амжилтад хүрнэ гэсэн юм. /Бүх бичлэгт энэ үг бий./ Харин нөхөд маань нэг л удаа цуглаад шууд дайрахыг шаардсан юм. Тиймээс нэг ч өдөр эргэлзэлгүйгээр фронтоос гарах ёстой гээд шийдвэрээ гаргасан билээ.

2. Би өөрийн үзэл бодлоос ухраагүй байгаа. Монголын төрд шургалсан урвагч, луйварчид, төрийн өмчийн хулгайчид, оффшорчид, авлигачдыг хатуу шийтгэх тэмцлээ зогсоохгүй. Би тайван замаар, хуулийн дагуу, зөв хүмүүстэй тэмцлээ үргэлжлүүлнэ. Намайг дагаж, надад итгэж ирсэн мянга мянган иргэдийн итгэлийг хугалахгүй ээ. Би зорьсон зорилгоо биелүүлээд, ард олныхоо итгэлийг эргүүлээд авч чадна. Намайг гүтгэн доромжилж, харлуулах гэсэн эрх баригчдын гар хөл болсон бичигч нарын үгэнд би эмзэглэхгүй. Яагаад гэвэл намайг хамгийн сайн мэдэх хүмүүс надтай хамт алба хааж байсан, үүрэг гүйцэтгэж байсан, миний удирдлагад байсан бүх хүмүүс хэн болохыг минь мэдэхийн дээдээр мэднэ" хэмээжээ.

 

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sanal(66.244.109.90) 2019 оны 11 сарын 14

Mongolchuud huvisgal hiij chadahgui ingeed duusgaj bgaa yum6 21 ond Oroduud, 90 ond ANU, Hyatad udirdal yaluulsan bizdee. General udirdsan uchir yum bolj magadgui gej naidaj bsan yumsan. Ar talaasaa daalgavarta bsan bololtoi. Gantulga, Munkhbayar bolon dusad turshlagatai temtsegchid buu orhioroi. Munkhbayar bol yah argagui ekh oronch, turshlagatai temtsech unoo uyiin ard Ayush, Toroi bandiin shiirtei er hun mon . Zuv zamaar yavj bna. Deeremchdees salaya gevel undesnii frontod niilj hgmtran temtseye olon tumen.

0  |  0
ss(122.201.24.67) 2019 оны 11 сарын 14

zuv shiidver gargasan um bish uu. shorond orj baahan hun hohirol amsval yana

0  |  0
1(202.55.191.194) 2019 оны 11 сарын 14

чингисийн үед бсан бол хувь заяа нь тодорхой хүн юм гэж ойлголоо

0  |  0
Үнэн(202.9.45.244) 2019 оны 11 сарын 14

Уул нь цэргийн хүн дайнд бэлтгэгддэг. Дайн бол асар их хүчирхийлэл. Тэгэхээр хүчирхийлэлд бэлтгэгдсэн байх ёстой генерал хүн хүчирхийлэл ч болоогүй байхад айн зугтана гэдэг хулчгарын шинж. Манай бүх генералууд ийм хулчгар бол цэрэг арми гэж байгаад яах ч билээ. Цэрэг татлага энэ тэр гэж төсвийн мөнгө зарахаа боль. Хэдэн хулчгар офирцерүүдийг тэжээх хэрэгсэл арми биш. Цэрэггүй улс болсон нь дээр. хэн амнайх ру довтлох билээ. Довтолсон ч генералууд нь бууж өгөхөөс хойш.

0  |  0
Zochin(85.218.48.83) 2019 оны 11 сарын 14

Ih noen nuruutai,uhaantai hun bn.Gantulga,Munhbayat t nar ard tumniig huchirhiield urialj turhirbal aimhigtai 7 sarin 1 bno.Zub zuil shaardaj baij zub bno gedgiig oilgosond bayarlalaa,ard tumnee ,olon tumnigee hairladag ni uhaantai hunii shinj

0  |  0
Hongor (172.58.188.62) 2019 оны 11 сарын 13

Buruu ch bish l dee .hoorondiin ul oilgolcol boljee

0  |  0
Tuuh(49.0.212.96) 2019 оны 11 сарын 13

Yu hiisen ni medegdeegui zaluuhan zaluud Elbegdorj general tsol olgood baisan daa.

0  |  0
Бөибм(122.201.22.22) 2019 оны 11 сарын 13

Энэ чинь генерал гэхээсээ хов авгай шиг шалийчсан гаруу гав гав гээл гангинаад ккк

0  |  0
zochin(59.153.114.192) 2019 оны 11 сарын 13

generaliin zyv. demjij b.a

0  |  0
зочин(202.9.44.122) 2019 оны 11 сарын 13

УРВАГЧ

1  |  0
Зочин(192.82.68.133) 2019 оны 11 сарын 13

Энэ генерал гэгч чинь арх мэдлийн төлөө улайрсан ХҮН намын Доржханд гэх худлаа инээсэн пакистаны бууны нохой юм бишүү.

1  |  0
монгол(103.26.193.73) 2019 оны 11 сарын 13

Баярмагнай генерал та хүн таних талаар их зүйл сурах хэрэгтэй. Энэ бол жагсаалд хөл тавих, парад командалхаас илүү чухал нарийн ажил шүү. Цагаа олж зөв шийдвэр гаргажээ.

2  |  0
монгол(103.26.193.73) 2019 оны 11 сарын 13

Баярмагнай генерал та хүн таних талаар их зүйл сурах хэрэгтэй. Энэ бол жагсаалд хөл тавих, парад командалхаас илүү чухал нарийн ажил шүү. Цагаа олж зөв шийдвэр гаргажээ.

0  |  0
баагий (66.181.161.26) 2019 оны 11 сарын 13

тангараг дууссан шүү хаа тагжгарын генерал болгосон хүн шүү нохой зантай хүн юмдаа дандаа ард үлддэг хөгийн шаар бэ

1  |  0
Зочин(66.181.187.142) 2019 оны 11 сарын 13

...Зөвлөлийн дарга Подгорныйд итгэмжлэх жуух бичгээ барьчихаад алхаж байгаа нь мөн ч сүрлэг байж билээ” гэж Гэтэл Ж.Самбуу гуай Орос-д 1937-1946 онуудад Элчингээр ажиллаж байсан юм билээ , Н.В.Подгорный гэдэг хүн 1965-1977 онуудад СССР-ийн дээд Зөвлөлийн Тэргүүлэгчидийн даргаар ажиллаж байсан Ч.Хурц гуай чинь Москвад 1959-1964 онуудад сурч байсан гэдэг биз дээ Ж.Самбуу гуай итгэмжлэх жуух бичгээ Н.В.Подгорный-д биш Бүх Оросын төвийн гүйцэтгэх хорооны дарга М.Калининд өргөн барьсан болов уу даа ! Ч.Хурц гуайг 70, 80-аад оны Геологи ,уул уурхайнхан бас ч гэж гадарлана даа За болих уу даа

0  |  0
Зочин(66.181.187.142) 2019 оны 11 сарын 13

Өнөөдөр Төр засгийн эрхийг барьж байгаа эрхэмүүд бол зүгээр буугаад өгчих хүмүүс яавч биш л дээ , тэгэхээр ”огтоны хамраас цус гарч” байж л асуудал шийдэгдэх байсан байх гэж мунхагланам За тэгээд Ч.Хурц гуай , Ж.Гомбожав гуай нар бол социализмын үеэс Сайд , даргаар ажиллаж ирсэн чинээлэг хүмүүүс , нэг их тууштай тэмцэхгүй л дээ Одоо хоюул харагдахгүй байгаа биз дээ Ч.Хурц гуай бол хийсэн юмтай хүн , гэхдээ хааяа ”шаачихдаг” юм Ярих уу ? Монгол Телевзээр АИХ-ын тэргүүлэгчидийн дарга асан Ж.Самбуу гуайн тухай гарлаа Ч.Хурц сайд ингэж туулаа ”Элчин сайд Ж.Самбуу СССР-ийн дээд ...”

0  |  0
Иргэн:(66.181.161.52) 2019 оны 11 сарын 13

Аливааг нураахад нэг удаагийн хүчтэй тууштай үйлдэл үр дүнд хүргэдэг, гэхдээ цаг нь болоогүй нөхцөл нь бүрдээгүй бол ямар ч амжилт гарахгүй. Иймээс Б.Баярмагнайн зөв гэдэгт итгэлтэй байна. Хэдийбээр ард олны уур хилэн дээд цэгтээ хүрч авилгачид, офшорчид, улсаа ”залгаигчидаас” салахын түүс болж байгаа ч эвлэлдэн нэгдэж удирдагч хэн бэ? гэдэг нь тодроогүй, итгэх итгэл суугаагүй хардалт сэрдэлт байсаар байна. Үүнийг мэдэрч улсаа ”залгигчид” сайн дураараа зайгаа тавьж өгдөгсөн бол ч....

1  |  0
Ах(66.181.187.84) 2019 оны 11 сарын 13

ШОДОЙХҮҮ ЗҮРХНЭЭС НЬ ЗОРИГИЙГ НЬ СУГАЛЧИХСАН ШҮҮ ДЭЭ.ТЭР ЗОРИГИЙГ ШОДОЙХҮҮ МАНАНД АВААЧААД ЗАРЧИХСАН .ОДОО МАНАН УЛАМ ЗОРИГТОЙ БОЛЖ БНА.

0  |  1
зочин(150.129.143.174) 2019 оны 11 сарын 13

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

0  |  0
Zochin(73.50.120.83) 2019 оны 11 сарын 14

Ene hunii zuv shuu dee.Ter tusma tsergiin general baisan hun zuv shiidel songohoos turhirsan uimeeniig hezee ch demjihgui ni medeej shu. Manaihan HET tuilshirdag buruu zangaa bolimoor .Hen negen ard irged hohiroh yosgui uchraas zuv. Harin ter 76. Hohirloo tuluh yostoi

4  |  0
САЙН АЖИЛЛААРАЙ(103.111.68.3) 2019 оны 11 сарын 14

ЗӨВ Л ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙНА. ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮЧИРХИЙЛЛИЙГ Л ТӨРҮҮЛНЭ ШҮҮ ДЭЭ ЭХЛЭЭД МОНГОЛЧУУДАД ТАНИГДАНА ГЭДЭГ ТУЙЛЫН ЗӨВ ӨӨРИЙГ НЬ ТОЙРСОН ХЭДХЭН ХҮНИЙГ НИЙГЭМ БҮХЭЛДЭЭ ГЭЖ АНДУУРДАГ ТАЛ БИЙ ШҮҮ. МӨНХБАЯР ГАНТУЛГА НАРЫН УХААН ҮҮНД ХҮРЭХГҮЙ ДЭЭ.

4  |  0
Zochin(202.179.31.92) 2019 оны 11 сарын 13

Ta nar odoo boliochee,ta nar ard tumen gesen neriig barihaa l bolchih,arai denduu hulgaich hudalchuud l dandaa ard tumenii neriig barij garj irdeg shuu,ene general bol zuv shiidver gargasan bna,ter neg zunusun uvgun odoo boliosoo,ter ard tumend gai bolohoo boliosoo

0  |  0
D.Batjargal(202.9.43.170) 2019 оны 11 сарын 13

Huchirhiileld urialj baigaa ni buruu, bi ch frontoos garlaa, kkk

0  |  0
Төрболд(66.181.184.38) 2019 оны 11 сарын 13

Анхнаасаа хүчирхийлэлд уруу татахаа мэдээгүй байсан гэж онигоотохоо боль доо. Долдой царайлж явж байж генерал болж л дээ. Аймхай долдой минь, өнөөдөр тайван замаар хувьсгал хийдэг 90 он биш шүү.

3  |  0
Зочин(202.9.42.251) 2019 оны 11 сарын 13

Баярмагнай чиний такктик буруу алгуурлан хүлээх цаг байхгүй Ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч буй энэ үед асуудлийг шуурхай шийдэх ёстой байсийм энэ тал дээр Гантулга гуайн санаа зөв

5  |  3
ganaa(49.0.135.174) 2019 оны 11 сарын 14

generaliig demjij bna. buh yum huuliin hureend bh yostoi. 7.01 iih shig nuhtsul baidal uusgeegui tand bayarlalaa

2  |  3
ganaa(49.0.135.174) 2019 оны 11 сарын 13

generaliig demjij bna. buh yum huuliin hureend bh yostoi. 7.01 iih shig nuhtsul baidal uusgeegui tand bayarlalaa

0  |  2
ttt(49.0.135.174) 2019 оны 11 сарын 13

tegeed turiin ordonruu dairah n zuv bsn uu

0  |  0
ttt(49.0.135.174) 2019 оны 11 сарын 13

tegeed turiin ordonruu dairah n zuv bsn uu

0  |  0
ttt(49.0.135.174) 2019 оны 11 сарын 13

tegeed turiin ordonruu dairah n zuv bsn uu

0  |  0
kkk(49.0.135.174) 2019 оны 11 сарын 13

genergliin zuv. Naaduul chini gudamjnii jagsagchid

0  |  1
kkk(49.0.135.174) 2019 оны 11 сарын 13

genergliin zuv. Naaduul chini gudamjnii jagsagchid

0  |  2
hhh(49.0.135.174) 2019 оны 11 сарын 13

genereliin zuv. busad chini zugeer l gudamjnii jahsahchid. zorigtoi bgaa n ene geed teneg uildel hiij bolohgui. Tand amjilt husie

1  |  1
зочин(202.21.100.138) 2019 оны 11 сарын 13

Эх орныхоо төлөө дайнд мордлоо гэж бодий буцаад зугтаннээ.Айж явсаар байгаад генерль болжээ...

2  |  1
ЗОЧИН (202.179.24.207) 2019 оны 11 сарын 13

ОФИЦЕР БАЙХДАА ЦЭРГҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛДЭГГҮЙ БАЙСАН Л ГЭЖ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ ДЭЭ. АЙМХАЙ ГЕНЕРАЛ...

2  |  0
Зочин(192.82.75.251) 2019 оны 11 сарын 13

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж.дүрэм журманд захирагдсан арми.цэрэг удирдахаас бүхэл бүтэн улс авч явахад ухаан чинь хүрэхгүй юм байна.

4  |  0
Top