УВС: Зарим суманд ойгоос мод бэлтгэхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Увс аймгийн хэмжээнд энэ жил 21440 метр куб мод бэлтгэх хязгаартай бөгөөд одоогийн байдлаар 16766 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг олгоод байна. Иймд зарим сумдад мод бэлтгэх эрхийн бичиг олгохоо зогсоожээ. Аймгийн 19 сумаас Хяргас, Улаангом, Давст, Тариалан, Түргэн, Наранбулаг суманд эрхийн бичиг олгохоо бүрэн зогсоосон байна.

Харин Тэс, Бөхмөрөн суманд уламжлалт үйлдвэрийн огтлолоор буюу унь, тооно, хана, араг хийх зориулалтаар бургас бэлдэх зөвшөөрлийг олгох ажээ. Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэвэл хуулийн хариуцлага хүлээлгэхийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top