Улсын хангамж тааруугаас болж БАГШ НАР ХЭЛМЭГДЭВ ҮҮ?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Хоёр хоногийн өмнө цэцэрлэгийнхээ хүүхдүүдийн эцэг, эхээс хууль бус мөнгө хураан авсан гэх Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн удирдлага болон тус сургуулийн багш нар хатуу шүүмжлэлд өртөв.

Энэ явдал өнгөрсөн сарын 29-ний өдөр болсон аж. Тус сургуулийн Бага А бүлгийн Эцэг, эхийн зөвлөлөөс ангид шаардлагатай гудас, хөнжил, бага насны хүүхдүүдэд тоглоом авах санаачилга гаргаж, нэг хүүхдээс 40 мянган төгрөг хураахаар болсон байна. Учир нь гудас хүрэлцээгүй учраас хүүхдүүд хөнжлийнхөө талыг дэвсэж, талыг нь нөмөрч унтдаг байжээ. Мөн энэ жил төгссөн бэлтгэл бүлгийн тоглоомууд нь бага бүлгийн хүүхдүүдэд тохиромжгүй жижиг тоглоомууд байдаг учраас хамар руугаа чихэх, залгих зэрэг асуудал үүсэх аюултай гэж үзжээ. Ингээд 18 хүүхдээс 40 мянган төгрөг хурааж, нийт 720 мянган төгрөгийг Эцэг, эхийн зөвлөл өөрөө үүсгэсэн дансанд байршуулсан байна. Энэ бүхэн ангид зайлшгүй хэрэгтэй зүйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ ангийн багш энэ бүхнийг авч өгөхийг шаардаагүйгээр барахгүй эцэг, эхчүүд өөрсдөө данс нээсэн, хэдэн төгрөг цугласан гэдгийг ч мэдээгүй өнгөрсөн аж.

Бодит байдал, болсон явдлыг тодруулахаар бид 134-р цэцэрлэгийг зорилоо. 

134 дүгээр цэцэрлэгт 13 бүлгийн 550 хүүхэд хүмүүждэг аж. Өөрсдийн санаачилгаар цуглуулсан буюу 300 хүүхдийн эцэг, эхээс цуглуулсан (Тус бүр 15 мянган төгрөг) мөнгөөр тэд бүтэн жилийн хэрэгцээг хангахад хүрэлцэх 1500 ширхэг даавуун улавч бэлтгүүлжээ. Нэг улавчийг 2500 төгрөгөөр оёулсан бөгөөд нийт гурван сая 750 мянган төгрөг болсон байна. Үлдсэн мөнгөөр нь зөвхөн улавч угаах зориулалттай угаалгын машин, цэвэр, бохир улавч хийх сав, угаалгын нунтаг хийх сав худалдаж авчээ. Мэдээж, хүүхдүүдийн унтдаг цагаан хэрэглэл угаадаг машинд улавч угааж болохгүй. Тиймээс угаалгын машин худалдаж авсан гэж цэцэрлэгийнхэн тайлбарлалаа. 

Товчхондоо бол эцэг, эхчүүдийн зарим нь нэг удаагийн улавчны хэрэглээс татгалзах, мөн шороо тоостой улавчтай цэцэрлэг дотуур явахгүй байх аргыг олох гэж дээрх санааг анх гаргаж, цэцэрлэгийн багш, удирдлагууд санал нэгдэн хэрэгжүүлсэн юм байна. 

Харин энэ санаачилга нь зарим эцэг, эхчүүдэд таалагдаагүй учраас гомдол гаргаж, үүний улмаас Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн тус цэцэрлэгийнхэн сахилгын шийтгэл хүлээгээд байгаа юм.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-т: Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ. Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өөрийн мэдээллийн сайт дээрээ 1500 ширхэг улавч авсныг 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 15 мянган төгрөгөөр борлуулсан хэмээн буруу баримт нийтэлсэн гэх мэдээллийг 134 дүгээр цэцэрлэгийн удирдлага болон албан хаагчид ярьж, хүмүүст буруу мэдээлэл түгээсэнд гомдолтой байгаагаа хэллээ.
 

Үүссэн маргаан, зөрчлийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цогоогоос тодруулав.

Тэрбээр “Зөрчлийн тухай хууль болон Боловсролын тухай хуулиар эцэг, эхчүүдээс ямар нэгэн мөнгөн төлбөр авах ёсгүй. Өөрөөр хэлбэл, эцэг эхээс мөнгө хураан авч сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь хориотой. Авсан тохиолдолд төрийн байгууллага Зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ тооцно. Гэхдээ бүх нийтийг хамруулахгүйгээр эцэг, эх өөрсдийн сайн дурын үндсэн дээр хандив өгөхийг зөвшөөрнө. Хамгийн гол нь тухайн байгууллагын өмчид бүртгүүлэх ёстой байдаг. Төрийн өмч болгоно гэсэн үг” гэж тайлбарлаж байна. Энэ үүднээсээ цэцэрлэгийн багш, удирдлагууд буруудах байх. Гэхдээ Монголын ирээдүй болсон бяцхан үрс өдрийн хагасыг өнгөрүүлдэг цэцэрлэгтээ яагаад хөнжлөө дэвсэж унтах ёстой гэж. Яагаад аюултай тоглоомоор тоглох ёстой гэж. Хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө болгох, бүтээх гэсэн сэтгэлийг нь бас буруутгаж болохгүй. Хэний ч буруу биш энэ асуудалд төр засаг анхаарч, ядахдаа унтах хөнжил, гудас, тоглох тоглоомоор нь хангаад өгчихдөг баймаар байна. Хэрвээ цэцэрлэг бүрд зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг нь улсаас хангаад өгчихдөг бол ийм асуудал гарахгүй. Багш нар ч хэлмэгдэхгүй байх байв.

Заримдаа бодит байдлыг, хэрэгтэй санаачилгыг эерэгээр хүлээж авах нөхцөл шаардлага байгааг энэ жишээ харуулж байна. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.183.190) 2019 оны 11 сарын 17

Ug ni zuv zuil l sanaachilsan ym bna, tailangaa taviagui bolohoor humuus ni hardsan ym bailgui dee

0  |  0
(202.179.24.11) 2019 оны 11 сарын 14

EMNEGLEG OROH BOL UGLAASHTAIGAA IR GEJEE,TEGEED ENE HOTIG TOHIJUULAACHEE HAA SAIGUI PURIGISAN SHOROOL BAIHIIN,ZOHITSUULAACHEE

0  |  0
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Уншигч(66.181.176.77) 2019 оны 11 сарын 14

Ор хөнжлийн даавуу, улавч зэргийг хүүхдүүдийн эцэг эх өөрсдөө бэлдээд, угаадаг байсан. Одоо цэцэрлэг нь угаадаг болсон юм байх даа. Гудас, хөнжил, угаалгын машиныг улсаас хангах ёстой байх. \n

0  |  0
багш (64.119.25.200) 2019 оны 11 сарын 17

нэг удаа мөнгө гаргаад байнга өмсөх улавч оёулах ад юу нь буруу байгаа юм бэ? Цэвэр бохироор нь ялгаад угаалж байх боломжийг бүрдүүлсэн байна. даин дахин мөнгө нэхэхгүй, гялгар улавч чинь нмэргүй шдээ. Дороо цоорно. хэрэгтэй юмыг нь хийхэд эцэг эхчүүд бас дэмжих хэрэгтэй биздээ. АРх аваад уухаа хэнээр ч заалгадаггүй мөртөө ганц удаа 15000 төгрөг гаргаад цэвэрлэх угаалгын машин авахад юу нь буруу байх вэдээ.

7  |  0
Зочин(203.91.115.247) 2019 оны 11 сарын 14

Улс өөрөө хэрэгцээ шаардлагатай зүйлээр нь хангаж өгөөд, хоолны мөнгөө эцэг эхээс нь гаргуулбал байгууллага ч, багш нар ч хэлмэгдэхгүй шүү дээ.\n\n\n

4  |  0
irgen (124.158.93.130) 2019 оны 11 сарын 14

etseg ehchuud ur huuhddee ter dainii mungu zartsuulj yagad bolohgui gej uursduu ter dainii mungiig heregtseetei zuild zarim ued zartsuulj chadahgui l duusdag shude etseg ehchuud bas zuw oilgolttoi bj baytshan ursee bodmoor ymaa dendnee arich ene buhend naad baiar zurchliin huulia bolimoor ym zurchliin huuliig tomchuudad l uilchluulj bmaarsan \n

2  |  0
Ү(66.181.190.251) 2019 оны 11 сарын 14

Уул нь цэцэрлэг,сургууль,эмнэлэгт ороход гялгар уутан улавч өмсүүлж оруулахыг болиулах хэрэгтэй байгаа юм даа.Зөв л санаачилга гаргасан байна

5  |  1
Top