Монгол Улсыг FATF-ын саарал жагсаалтанд оруулж, монгол төгрөгийг үнэгүйдүүлэн валютын ханшийг тэнгэрт хадаасан хэмээн бургуутгагдаж буй Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг маргааш буюу 2019.11.15-д УИХ-аар хэлэлцэх гэж байна. Гэтэл түүнийг ашиг сонирхол нэгтэй хамсаатан хэмээгдэх нэр бүхий УИХ-ын гишүүд огцруулахгүй хэмээн өмөөрч эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн “Тэс петролиум” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Баттөмөр Н.Баяртсайханыг суудалтай нь үлдээхийн төлөө улайрч байгаа нь их хэмжээний зээл авсантай нь холбоотой гэж хардах хүмүүс байна. Мөн МCS гэх монополь компанийн төлөөллүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан нар Н.Баяртсайханыг өмгөөлөн хамгаалж, даргын суудалтай нь авч үлдэхийн төлөө хичээж байна.
Учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг суудалтай нь үлдээсний хариуд “М” банкны зөвшөөрөл авахаар зэхэж байгаа тухай зарим эх сурвалжууд ярьж байна.
Н.Баяртсайханы бас нэгэн ашиг сонирхол нэгтэй хамгаалагчаар нь УИХ-ын гишүүн, "Хурд" группын үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн нэрлэгдэж байна. Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн 16 давхар барилга барих ажлыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп ямар ч тендэргүйгээр гүйцэтгэж байгаа нь олонд илэрхий болж тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тендерийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан юм.
Төрийн өндөр албыг ашиг сонирхол нэг этгээдүүдтэй нийлэн мөнгө угаах хэрэгсэл болгож, Монгол Улсыг “саарал жагсаалт” оруулахын дээр Монгол төгрөгийн ханшийг үнэгүйдүйлж, валютын ханшийг өсгөсөн Н.Баяртсайханыг энэ мэт ашиг сонирхолын холбогдолтойгоор нэр бүхий 10-аад гишүүд өмгөөлөн, хамгаалж байна. Маргаашийн УИХ-аар Н.Баяртсайханыг өөр хэн хэн, хэрхэн өмөөрч, даргын сэнтийд нь авч үлдэж чадах эсэхийг харах л үлдлээ. Дараа, дараад нь түүнийг энэ мэт цээжээрээ хамгаалсан, бизнэсмэн гишүүдийн мэдээг бид цувралаар хүргэсээр байх болно.
Эх сурвалж: amjilt.news
Сэтгэгдэл ( 3 )
Doaryn hansh barij chadsan gej bicheed baih um. Hudlaa shaahaa boluoovhee
Bayartsaikhanii medleg turshlaga ni Mongold heregtei.Ene huni Mongoliin ediin zasgiin unaltaas gargahiin tuld dollariin hanshiig barij chadsan.Harin sandal shiree gorilogchdod ene huniig unagah bodlogo yavaad bn uu
durvuduud l nutgiin mafiin gishuunee avch uldeh geed Altan Dorligjav Nymdorj Choijilsurengesen bossuud n mafi-n gar huluudee hudulguud hudlaa turhiraad hoishluulj zamhruulah geed garts haigaad bga yum bish uu?