АРХАНГАЙ: Сурагчид Хөшөө Цайдам, Хархорум музейгээр аялав

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /БОАЖГ/-аас “Миний нутаг - Миний бахархал” сэдэвт өсвөр үеийнхнийг оролцуулсан эко танин мэдэхүйн аяллыг зохион байгуулсан байна. Ийм аяллыг гурав дахь удаагаа явуулж байгаа ажээ. Энэ удаагийн аялалд Эрдэнэбулган сумын III сургуулийн “Эко” клубын сурагчид оролцсон байна. Сурагчид Хашаат сумын Хөшөө Цайдам музей болон Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Хархорум музейг үзэж сонирхсон аж. Замын туршид БОАЖГ-ын мэргэжилтнүүд Архангай аймагтай холбоотой танин мэдэхүйн асуулт хариултыг сурагчдын дунд өрнүүлжээ. 

Энэ аялал нь өсвөр үеийнхний экологи болон түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, нутгийнхаа сайхнаар бахархах, түүгээр дамжуулан эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм. Аяллыг аймгийн БОАЖГ, Аялал жуулчлалын мэдээллийн төв хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж.Билэгсайхан(103.111.68.3) 2020 оны 01 сарын 17

Зөв зүйтэй хөтөлбөр болсон байна

0  |  0
Top