Улаанбаатар хоттой Увс аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбож, баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавигдсан Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо.
Автозамын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2019.11.15/ боллоо. Нээлтэд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, замын ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагууд, замчид, холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Энэхүү зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сумын 93 багийн, Баян-Өлгий аймгийн зүүн хойд, Ховд аймгийн хойд сумдын, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумын зорчигчдын аюулгүй байдал, ая тух, ачаа тээвэрлэх үр ашиг нэмэгдэж аялал жуулчлалын бүс хөгжих боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Uws nutag kherkhen khugjikh ni Uwschuudaas khamaarakh bolno.
Uwschuudaa ene bol khugjliin tulkhuur tsaashid kherkhen khugjikh noi ta bukhnees khamaarakh bolno. amjilt
Маш баяртай байна ... энэ том амжилт шүү... их байрлалаа..сайн бүхнийг хүсье\n