С.Зориг агсны гэргий Б.Булган зуучлагчгүй худалдааг сонголоо

2019 оны 11 сарын 16

"Хөдөө аж ахуйн хоршоод-2019” үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, “АДРA” ТББ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “ЛАВАЙ” худалдааны төвд 2019 оны 11-р сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд 16 аймгийн 49 хоршоо мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, хүнсний ногоо, даршилсан ногоо, гар урлал, хувцас эдлэл  зэрэг 11 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байгаа юм.

Тус худалдааг хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, дундын зуучлагчгүйгээр ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд нийлүүлэх зорилгоор зохион байгуулж буй.

Дашрамд сонирхуулахад үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчийн гарт хүрч байгаа дундын зуучлагчгүй энэхүү худалдаагаар С.Зориг агсны гэргий Б.Булган үйлчлүүлж байгаа нь зурагчны дуранд буусан нь энэ.

С.Зориг агсны гэргий Б.Булган

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ф(202.126.88.212) 2019 оны 11 сарын 17

Энэ алуурчин одоо ардын баатар болчихсон уу нямдорж мэтийн алуурчин захиалагчид санасандаа хүрч байна даа

0  |  0
Зочин(202.179.25.35) 2019 оны 11 сарын 16

Лавай худалдаанЫ төв хаана байдаг юум бол? Яаж зүгээр байхав. Булган хүүхэн нөхрөө алсан хүнийг мэдсээр байж хэлэхгүй амьдраад яваад байх юум Алуурчнаараа насаараа тэжээлэгчих юум даа.

0  |  0
222(202.9.43.134) 2019 оны 11 сарын 16

АЛУУРЧИНЫ ХАМСААТАНЫГ Г ИШГЭХ ГАЗАРГҮЙ ....,АМЬД БХ НЬ ТАМ ГЭДГИЙГ МЭДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ....

0  |  0
zochin(203.91.115.56) 2019 оны 11 сарын 17

Хүн бараа худалдаж авч болохоо байчихаа юу. Жаахан юм үзсийм шиг байж үз л дээ. Өөр нийтэлчих юмгүй ядарсан ч амьтан бол доо

4  |  0
Top