НӨАТ-ын урамшууллын 2019 оны аравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2019.11.17/ 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэд аравдугаар сарын 1-31ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.
Өнөөдрийн сугалааны тохирлоор супер шагналын эзэн 90 сая төгрөг хожно.
Сонирхуулахад, өнгөрсөн аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын азтан тодруулахад, 26,689,231 баримт хамрагдсанаас арван сая төгрөгийн хоёр, таван сая төгрөгийн 22, нэг сая төгрөгийн 261, 100 мянган төгрөгийн 2342, 30 мянган төгрөгийн 24033 азтан тус тус тодорч байжээ. Харин супер азтан азтан буюу 80 сая төгрөгийн эзэн тодроогүй юм.
Сэтгэгдэл ( 0 )