ШИНЭ АМЖИЛТ: The HU-гийн бүтээл "Оддын дайн"-д сонгогдлоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "The Hu" хамтлагт "Чингис хаан" одон хүртээх болсныг өнөөдөр /2019.11.18/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа. 

Энэ баярт мэдээтэй зэрэгцэн "The Hu" хамтлагийн тухай бас нэгэн шинэ мэдээлэл цацагдав. 

"Оддын дайн" уран зөгнөлт киноны видео тоглоомын цоо шинэ хувилбар болох “Star Wars Jedi: Fallen Order”-той Монголын “The HU” хамтлаг холбоотой боллоо.

Тэдний “Хар аянга” дуу тоглоомын хэсэгт сонгогдсон ба энэ талаар www.reddit.com сайтад "Монголын “The HU” хамтлагийн дууг шинэ хувилбараас хоёр ч удаа сонсож болно. “Оддын дайн”-ы хувьд хамгийн тохиромжтой ая байсан. Морин хуур эгшиглэх төдийд “The Hu”  хамтлаг тоглож буйг хүмүүс ойлгоно. Магадгүй хожмын нэг өдөр тэд өөрсдөө “Оддын дайн” видео тоглоомын дүрээр гарч ирэх ч юм билүү" хэмээн бичжээ.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
The hu(202.9.45.58) 2019 оны 11 сарын 19

Super

1  |  0
Зочин(192.82.64.153) 2019 оны 11 сарын 19

Ямар гоё юм бэ.

1  |  0
(66.181.170.130) 2019 оны 11 сарын 19

Хурай хурай

1  |  0
Зочин(66.181.186.151) 2019 оны 11 сарын 19

ээ дээ миний монголын залуучууд минь уухайс даа амжилт.

2  |  0
зочин(192.82.78.225) 2019 оны 11 сарын 18

За яамай даа дарга шагнаагүйд

0  |  0
Ууганаа oilformation(68.149.44.125) 2019 оны 11 сарын 19

Сайхан мэдээлэл байна. Сайхан мэдээ дуулгасан танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

2  |  0
Top