Дундговь аймгийн Адаацаг сумын дөрөвдүгээр багаас аймгийн төв орохоор мотоцикльтой гарсан хоёр иргэн шуурганд осгож, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ сарын 16-ны орой 37 настай эрэгтэй Б, 57 настай эмэгтэй Э нар аймгийн төв рүү явахаар гэрээсээ гарсан аж.
Маргааш өглөө нь /2019.11.17/ Б ээжтэйгээ холбогдож, “Мотоцикль эвдрээд Сайнцагаан сумын “Наран” бригадын нэгдүгээр багт алхаж байна” гэсэн мэдээлэл өгчээ. Мэдээллийн дагуу Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон ар гэрээс нь хоёр иргэн тухайн өдрийн 10:10 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж, “Наран” бригадаас хойд зүгт алга болсон хоёр иргэний мотоциклийг 12:28 цагт олсон байна.
Улмаар эрлийн багийнхан “Наран” бригадаас урд зүгт дөрвөн км-т алга болсон хоёр иргэнийг хөлдөж нас барсныг 13:45 цагт олж, цогцсыг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 3 )
Монголчууд минь морио яасан вэ номхон морьтой явсан бол ирнэ дээ
Авхаалж самбаагаа юм бэ хмм
Um mani gertee bj bhguidee