АНУ-д цасан шуурганы улмаас 5500 гаруй нислэгийг цуцалсан талаар Washington Post мэдээллээ.
Даваа гарагт /2022.12.26/ 5500 гаруй нислэг цуцлагдаж, 17 мянган нислэг саатсан байгаа аж.
АНУ-д цасан шуурганы улмаас 55 хүн амиа алдаад байгаа бөгөөд энэ тоо нэмэгдэх магадлалтай гэнэ. Америкийн 12 мужийг хамарсан цаг агаарын таагүй байдлын улмаас хамгийн олон хүн амиа алдсан муж нь Нью-Йорк аж.
Сэтгэгдэл ( 0 )