Гол нуурын усан дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ихэнх нутгаар цас орж, зам, даваа гүвээнд хальтиргаа гулгаа үүссэн байна.

Ойрын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 28, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Мөн говь, талын нутгаар салхи, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар болон явган зорчигчид та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, зам товчлох, хугацаа хожих зэргээр гол нуурын усан дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top