Дараах чиглэлд зорчихдоо ОНЦГОЙЛОН АНХААР

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

Нойтон цас их хэмжээгээр орж, шуурч байгаагаас Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Булган-Мөрөн, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамд халтиргаа гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл бий болж болзошгүй байна.

Иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол дараах чиглэлд зорчихгүй байж, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмжтэй оролцохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 230-270 км, мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-180 км хооронд зорчих хэсэг мөстөж гөлөөн үүссэн, хөдөлгөөн маш удаашралтай байна.

Замын зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх, давс, бодис цацах ажил үргэлжилж байгаа юм.

Мөн Рашаант-Өвөрхангай чиглэлд нойтон цас орж,  цасан шуурга шууран зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, мөстжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан талаар Булган аймгийн ЗЦТ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.136) 2020 оны 10 сарын 04

Хадаастай дугуй тавьж элс цацах төхөөрөмж суурилуулсан бол чөлөөтэй зорчиж болно тэгээгүй бол үхэлрүүгээ зорчиж байна гэж бод малнаасаа дор орсон малнуудаа.

0  |  0
Top