Хүчтэй цасан болон шороон шуурганд төөрч, сураггүй болсон есөн иргэнийг эсэн мэнд олжээ.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт есөн иргэн төөрсөн гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, есөн иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл ( 0 )