Орон нутгийн замд гарахгүй байхыг анхаарууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 24

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top