Жолоочгүй автомашины хурдны зам барина

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

АНУ-ын “SpaceX”, “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн “The Boring” компани Невада мужийн Лас Вегас хотын доор баригдах автомашины хурдны замын шав тавих ёслол болжээ. Нийт 1.6 км үргэлжлэх “Loop” хэмээх энэ хонгил 12 метрийн гүнд баригдах бөгөөд Las Vegas Convention Center буюу тус хотын хурлын төвийн хэд хэдэн бүсийг холбох гэнэ.

Жолоочгүй автомашинд зориулагдсан эл хурдны зам нэг чиглэлийн урсгалтай хоёр хонгил, явган хүний замаас бүрдэх бөгөөд хонгил тус бүр нэгэн зэрэг 16 хүн тээвэрлэх хүчин чадалтай.

Лас Вегас хотын хурал, аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын дарга Стив Хиллийн мэдэгдсэнээр төсөл 21021 оны нэгдүгээр сард тус хотноо зохион байгуулагдах Хэрэглээний цахилгаан хэрэгслийн олон улсын үзэсгэлэн худалдаа (Consumer Electronics Show - CES)-ны нээлтийн үеэр ашиглалтад орох хуваарьтай.

“The Boring” компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Калифорни мужийн Лос Анжелес хотноо газар доорх тээврийн хурдны замыг ашиглалтад оруулж байсан билээ. Нийт 3.2 км үргэлжилсэн эл зам Илон Маскийн “SpaceX” компанийн эзэмшлийн автомашины газар доорх зогсоолыг “The Boring” компанийн төв байр байрладаг 120-р гудамжийг холбодог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top