"Японд цунамид өртсөн машиныг Монгол руу зөөхөд бэлтгэж байна”

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр /2019.11.18/ “Монгол Улс аюултай хог хаягдал булшилдаг газар болох ёсгүй” сэдвээр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын үндсэн хуульд “...иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч Монгол Улс аюултай хог хаягдлын цэг болон хувирч байна гэж тэд үзэж байгаа юм.

ХОГ ГЭДЭГ НҮДНЭЭС ДАЛД ГАЗАР ХАЯЖ БУЛДАГ ЗҮЙЛ ОГТХОН Ч БИШ

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ “Зөвхөн өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 970 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 502 мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Тэдгээр автомашин жилд нэг удаа тос шүүлтүүрээ сольж, хоёр жилд нэг удаа аккумлятораа сольдог гэж үзвэл нийслэлд ойролцоогоор 6000 тонн аюултай тос, 500 мянга гаруй фильтр, 300 мянга гаруй аккумлятор, гурван мянга гаруй тонн хүхрийн хүчил хаягдаж байна гэсэн тооцоо гарч байна. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас 24 автобусанд тортог цуглуулах фильтр тавихад аравхан сарын дотор 560 килограмм хорт бодис цуглуулж, лабораторийн шинжилгээнд оруулахад хүхэрт нэгдэл нь маш өндөр болох нь тогтоогдсон.  Манай улсад барилгын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байна. Гэтэл хуучин барилгуудын буулгалтаас гарч байгаа хог хаягдлын нэгдсэн менежмент гэх зүйл өнөөдрийг хүртэл алга. Сүүлийн үед хог хаягдлыг дахин боловсруулах “Ногоон” гэх тодотголтой үйлдвэр олноороо байгуулагдсан ч тэдний нэг нь ч бага оврын ус цэвэрлэх байгууламжаа шийдээгүй. Айл бүрт хөргөгч, телевиз угаалгын машин, тоос сорогч, компьютер түүний ямар нэг төхөөрөмж бий боловч "E” буюу цахилгаан хог хаягдлыг улсын хэмжээнд цуглуулж, дахин боловсруулж устгадаг менежмент байхгүйгээс ахуйн хог хаягдалтай хамт шууд газарт булж байна. Мөнгөн ус агуулсан аюултай хог хаягдал буюу батерей, гэрлийн шил, эм тариа, будаг уусгагч, химийн бодис гэх мэтийг цуглуулдаг нэгдсэн систем байхгүй учраас айл өрхүүд өдөр тутам аюултай хог хаягдал гаргаж буйдаа хяналт тавьж чадахгүй байна. Хог гэдэг бол шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэдэг асуудал болохоос нүднээс далд газар хаяж булдаг зүйл огтхон ч биш. Энд тэндгүй хог нь дүүрсэн, нус цэрэнд халтартсан, хэзээ хэн нь хогийг нь цэвэрлэж авах нь тодорхой бус хогийн сав төлөвлөж, энд тэндгүй тавихыг хотын хогийн менежмент гэж хэлдэггүй. Монголын хогийг монголчууд өөрсдөө шийдвэрлэхээс биш гаднын ямар нэг төрийн бус байгууллага, өндөр үнэтэй зөвлөхүүд шийдэж чадахгүй” гэсэн юм.

МОНГОЛ УЛСЫН НЭГ ИРГЭН ӨДӨРТ 2.6 КГ ХОГ ХАЯДАГ

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын зөвлөлийн дарга Ж. Ганбаатар “Хог хаягдлын асуудалд шүүмжлэлтэй хандахаас илүү хамтран шийдвэрлэхийг уриалж байна. Одоо үүсээд байгаа аюултай хог хаягдлыг бүсчилж, орон нутгийн хэмжээнд үнэлгээ хийж тогтоох шаардлагатай. Ялангуяа Уул уурхай хөгжсөн газруудад бидний хэр хэмжээнээс хэтэрсэн аюултай хог хаягдлууд бий. Тухайлбал, 2010 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт “Арева” гэх компани хууль бус туршилтын олдворууд хийсний улмаас бий болсон хог хаягдал тэндхийг мутаци хэлбэрт оруулж, гажиг үүсгэсэн. Тэр хавьд одоо төрдөг эмэгтэй, төллөдөг мал гэж байхгүй болсон нь олон улсын анхаарлыг татаж байна. Японд цунами, хар салхи, үерт өртсөн машинуудыг одоо Монгол руу импортлохоор бэлтгэж байна. Иргэдийн амьжиргааны түвшнээс шалтгаалан хуучин машин импортолж байгааг ойлгож байгаа ч түүнээс үүдэх эрсдэлийг бодох хэрэгтэй” гэв.

2019 оны Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улсын нэг иргэн өдөрт 2.6 килограмм хог хаядаг ба энэ нь хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийд 12 дугаар байрт жагсаж байгаа аж. Нэг ширхэг хуруу зай гэхэд ойр орчмын дөрвөн метр квадрат газрыг найман жилийн турш хордуулдаг байна. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Галт бамбар (202.9.42.223) 2019 оны 11 сарын 20

Япончууд яавч ухэрнуудээс дээр. Тэд хэзээч та нарын ярьсан шиг заваан юм хийхгуй ээ. Малнууд еерсдее очиод авдаг биз.

0  |  0
Монгол(59.153.112.81) 2019 оны 11 сарын 20

Япон дээрээ гэж нэг гөлөгийг алчихынсан сасурай шүтсэн гөлөгийг

0  |  1
Эксперт(202.126.89.233) 2019 оны 11 сарын 20

Маш чухал асуудлыг хөндлөө. Дагнасан, хариуцсан хүн, жижиг нэгж бай. хэрэгтэй бна даа....

1  |  0
Япон нь дээрээ(202.126.89.218) 2019 оны 11 сарын 20

ЗА БИ Л ЛАВ ҮНЭМШИХГҮЙ. ЯПОН УЛС ЯПОН ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ШАЛ ӨӨР ХҮМҮҮС. БИДЭН ШИГ ТИЙМ ХОГЫН ЗАН ГАРГАХГҮЙ. ЭНЭ БОЛ ЯПОН МАШИНЫГ ОРУУЛАХГҮЙ ГЭСЭН БАС Л НЭГ ТАРХИ УГААЛТ ГЭЖ БОДОЖ БНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ СО МАШИН ОРУУЛАХ ГЭСЭН НӨХДҮҮДИЙН ЯВУУЛГА БАЙХАА.

3  |  4
Япон нь дээрээ(202.126.89.218) 2019 оны 11 сарын 20

ЗА БИ Л ЛАВ ҮНЭМШИХГҮЙ. ЯПОН УЛС ЯПОН ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ШАЛ ӨӨР ХҮМҮҮС. БИДЭН ШИГ ТИЙМ ХОГЫН ЗАН ГАРГАХГҮЙ. ЭНЭ БОЛ ЯПОН МАШИНЫГ ОРУУЛАХГҮЙ ГЭСЭН БАС Л НЭГ ТАРХИ УГААЛТ ГЭЖ БОДОЖ БНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ СО МАШИН ОРУУЛАХ ГЭСЭН НӨХДҮҮДИЙН ЯВУУЛГА БАЙХАА.

3  |  2
Jolooch(192.82.70.230) 2019 оны 11 сарын 20

Japanaas hhuchin mashin oruulj irehiig tas horigloh heregtei.zuv taldaa rulitai mashind zoriulsan huultai bj solgoi taldaa rulitai mashin hudulguund ordog ni manai ulsiin huuli durem heregjidegguin batalgaa.Buruu rulitai mashiniig hileer oruulj irehiig ni horiglochihod heden jiliin daraa hot zamiin tugjirelgui emh tsegtsendee orondoo...Dahij songogdohoo bodood aimhai huvia bodson hulgaich luivarchin gishuud iim uls orond heregtei shiidver gargaj chadahgui l dee novshnuud.

3  |  0
Сүрэнхүү(155.143.170.135) 2019 оны 11 сарын 20

Японы цацраг идэвхэт бодисоор хордсон, цунамигийн бохирдлоор бохирлогдсон машиныг Монгол руу зөөж мөнгө олдог хүмүүс болих хэрэгтэй. Машингүйгээр амьдарч чадахгүй гэж боддог хүмүүс бодолтой байж хэрэглээгээ хянамаар. Нэгэнтэйгээ өрсөлдөж машин унах хэрэг байна уу даа.

3  |  1
Zochin(150.129.141.83) 2019 оны 11 сарын 19

buur hudlaa shaahiin orond hayagdal hog bolovsruulah uildver barii geed charluul deer. Bas hogiig angilj hayah talaar sain surtchil

1  |  0
Xuyagaa(202.72.245.165) 2019 оны 11 сарын 20

Ene yag zuv sedev hundsun bna. Minii sanaa zovj yavdag zuil. Yagaad gevel zugeer neg l engiin jishee l gehed pruis mashinii huuchin pateraag gad.d ornuud bol tusgai ustgadag gazartai. Getel maniah bol haa saigui gazar hayaj bna. Ene mash ih hortoi.

3  |  0
erdene(66.181.178.130) 2019 оны 11 сарын 18

Deerlhue

1  |  0
Zochin(122.201.19.66) 2019 оны 11 сарын 19

Yagaad bolohgui gej...

2  |  1
Zochin(85.218.48.83) 2019 оны 11 сарын 20

Ub hotin irged ,Aill urhuud( ger horoolold ch mun adilhan) hogiig turuljuöen yalgaj angilj tabidag boloh estoi bn.Delhin undur hugjiltei ornuudad ard irged ni hogiig angilan yalgaj tushaadag( karton tsaas,shil shaazan,hubantsar sabnuud( ergej ashigalaj boloh zaalttaig ni)nogoonii hog,baterei,gerlin shil g.m,yalgulan abdag ni bolobsruldag tusgai kompaniud ajillaj bdag um.!Obor ihtei mebeliud, ahuin tsahilgaan heregseluud,TVZg.m iig tusgai gazart tushaadag,.Uchir ni dahin bolobsrulah zardal undurtei ,bas auyltai gedgeer ni tusgai zoriulaltin kompaniud abch ...\n

2  |  0
Зочин(64.119.22.100) 2019 оны 11 сарын 20

Худлаа сенсац дэгдээж сонгуульд санаатай хоёр юм байх даа!!

1  |  2
АРД(202.9.43.94) 2019 оны 11 сарын 19

МОНГОЛ УЛС МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙД ХОВОРДСОН АМЬТАД ШИГ ЭНЭ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛЫГ БОХИРДУУЛААД НҮҮДЭЛЧИН АМЬДРАЛААСАА САЛЖ ОРЧИН ЦАГИЙН УРАНЫ ХОР ХӨНӨӨЛД ИДЭГДСЭН ХУУЧИН ТЕХНИК ТЕХНОЛОГТ ХОРДОЖ ҮХЭХ ТАВИЛАНТАЙ ЮМ ГЭЖ ҮҮ ҮГҮЙ БОЛСОН ХОЙНО НЬ ... ИЙМ Л УЛС БАЙЖ БИЛЭЭ ГЭХ БАЙХ ДАА

0  |  2
zochin(49.98.150.245) 2019 оны 11 сарын 20

manai oron japan hayagdal thugluuldag oron bolje mgl oron ch ungurj de uursdiin hogoo theverj chadahgui bj haa bga thunamiid a chaglagdahgui hog hurtel mgl bolm.r yum ulam doroitoj bna alhaj ajilda yav mgl chuud ydaj eruul mended heregtei utagaa yaj argalhaa chadahgui bj thunamid haygdsan hog lai bna

5  |  1
Top