Танилц: Тэргэнцэртэй ГОО БҮСГҮЙЧҮҮД

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Эмэгтэйчүүдийн "Бриллиант клуб" ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа "Тэргэнцэртэй гоо бүсгүй" үндэсний II уралдааны эхний шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө. 

Тэмцээний дараагийн шатны шалгаруулалт энэ сарын 22-нд 19:00 цагт "Holiday Inn" зочид буудлын Их танхимд болж, тэргэнцэртэй гоо бүсгүйг тодруулах ажээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, тэдний хүсэл мөрөөдлийг нийгэмд таниулах зорилготой "Тэргэнцэртэй гоо бүсгүй 2019" уралдааныг "Бриллиант клуб" ТББ, "Бид чадна" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал сайт хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тухайд хоёрдугаар шатанд 18-28 насны 12 гоо бүсгүй тунаж үлдсэн ба тэд шийдвэрлэх шатанд дараах шалгуурын дагуу өрсөлдөнө.
 

  • Үндэсний хувцасны үзүүлбэр
  • Гоёлын хувцасны үзүүлбэр
  • Авьяас
  • Асуулт хариулт
  • Хүмүүнлэгийн элч 


Ялагчийг мөнгөн титэм, Франц улсад болох Дэлхийн тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнах юм. 

Тасалбар: 20.000 төгрөг
Утас: 99048084; 99008935

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top