Дэлхийг тойрох хүсэлтэй германы харьяат найман хөгшин замынхаа яг талд нь Монгол Улсад ирээд буцжээ. Тэд “Чингисийн морьт хөшөө”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Чингисийн хүрээ цогцолбор, Түргийн үеийн дурсгалууд зэрэг Улаанбаатар хоттой ойр байгаль болон түүхийн дурсгалт газруудаар аялсан байна.
Зургаан хүнтэй багийн бүрэлдэхүүнд залуу насандаа Шлесвиг-Холштайн мужийн захирагчаар ажиллаж байсан Лутар ч багтжээ. Дэлхийн хамгийн том морьт хөшөө багийнханд ихэд таалагдсан гэж ZDF агентлагт мэдээлжээ. Тэд Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд зургаа татуулсан байна. Монголд аялахдаа хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь бөө мөргөл байсан аж. Германы ZDF студи энэ аяллаар цуврал нэвтрүүлэг бэлдэн цахим орчинд тавихаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Hugshin bish bna
dajgui umaa
Sain bn