"CU" дэлгүүрт зөрчлийн хэрэг нээж, торгууль ногдуулжээ

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс гомдол ирүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сити плаза байрны 1-р давхарт байрлах “CU” салбар 12" дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгчээ.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.200) 2019 оны 11 сарын 20

Бэоэн хоол, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг борлуулдаг газруудыг байн байн гэнэтийн шалгалт хийж байх хэрэгтэй. Хороололын 93,54 р сургужлийн дэргэдэх НАРАН гэж хүнсний дэлгүүрийг шалгаж өгөөсэй . Тэнд тэр 2 сургуулийн хүүхдүүд байнга хооллодог шаардлага хангахгүй бэлэн бүтээгдэхүүн( хотдог, ороомог,бургэр,сендвич иштэй чихэр,газтай ундаа, үрлэн чихэр гэх мэт хүнд хоол болохоос хор болох хүнс зардаг. Е- баримт ерөөсөө өгөхгүй. Хүүхдүүдийн мөнгийг шулаад ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд худалдаа хийх юум. Бас 54-р сургуулийн коридорт коктейл 500₮ р зардагийг болиулмаар хүүхдүүд өвдөөд байна

1  |  0
хар монгол(124.158.124.185) 2019 оны 11 сарын 20

энэ сүлжээ удахгүй дампуурна учир нь энд зөвхөн залуус орно ямар ч дэрүүр ардынх байж л амьдарна арааас нь минии дэлгүүр и-март орох юм щалтгаан нь бараа нийлүүлэгчидийн мөнгииг унждаг

0  |  3
Top