Хориглосон газарт хөмсөг шивж байсан “Queen eyebrow studio”-г торгожээ

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс гомдол ирүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, UB-mart худалдааны төвийн 5 дугаар давхар 516 тоотод байрлах “Queen eyebrow studio” гоо заслын газрын үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар тус газар нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасан “Гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийхийг хориглоно” гэснийг зөрчиж, хөмсөгний шивээс хийх үйлчилгээ үзүүлж байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгох шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгчээ.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top