"Өрх толгойлсон эмэгтэйчүүд хүүгүй, барьцаагүй 5 сая төгрөгийн зээл авах боломжтой"

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Монгол Улсад  72 мянган эмэгтэй, 21 мянган эрэгтэй өрх толгойлж амьдарч байна. Үүний 36 мянга гаруйг 18 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүд эзэлж байна.

Өрх толгойлсон ээжүүдэд тулгамдаж буй асуудал буюу ажлын байрны асуудлын тухай өнөөдөр /2019.11.20/ “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралын хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх” талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээ байдаг. Уг хуулийн гол зарчимд иргэн хүний өөрийнх нь хүсэл дээр тулгуурлаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд иргэн бүр оролцох боломжтой гэсэн үг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газруудаар дамжуулан өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна. энэхүү хөтөлбөрийн агуулга нь хувиараа хөдөлмөр эрхлэгч рүү чиглэсэн ба ажилгүй иргэдийн ажилтай болгоход чиглэсэн. Тодруулбал, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөтөлбөрийн дагуу зээл жилийн 7.2 хувийн хүүтэй 10 сая төгрөг хүртэлх зээл олгодог. Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч буюу 1-9 хүний бүрэлдэхүүнтэй, 50 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгож байна. Үүнээс гадна барьцаагүй, хүүгүй гурван жилийн хугацаанд эргэн төлөлт хийх боломжтой 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна” гэсэн юм.

“МОНГОЛ УЛС ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЯАМТАЙ БОЛОХ ЁСТОЙ”

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ажил, орлоготой болгоход төрийн бодлогоор зохицуулж, зөв хуульчлах шаардлагатай байна. Нийт өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 70-80 хувь нь хүүхдийн тэтгэврийн мөнгө авч чадахгүй байна. Хүүхдийн тэтгэврээ төлдөггүй аав нарт эрүүгийн хариуцлага тооцох хууль батлах хэрэгтэй. Би дундын өмчлөлд бий болсон эд хөрөнгийг үр хүүхдэд нь хувааж өгдөг Гэр бүлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2010 онд санаачилсан боловч  одоо хүртэл батлуулж чадахгүй байна. Монгол Улсын их хурал дээр Гэр бүлийн тухай хууль өргөн баригдсан байгаа учраас хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулах, хуулийн заалтыг оруулна гэсэн бодолтой байна. Дэлхийн улс орнуудад хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулснаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангах боломж бүрддэг гэж үздэг. Жишээ нь, гурван хүүхэдтэй гэр бүл 100 сая төгрөгийн дундын өмчлөлтэй бол таван хэсэгт хувааж, өөрөөр хэлбэл гурван хүүхэд ээж 80 хувь, аав 20 хувь авна гэсэн үг. Энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Гэр бүлээ төлөвлөхөд, гэр бүлийн гишүүний хариуцлага үүрэхдээ хариуцлага хүлээх ухамсар төлөвшлийг бий болгох нь маш чухал байна. Цаашид Монгол Улс Гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болох ёстой” гэлээ.

"ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ АЖИЛ ХИЙЖ БАЙНА"

Үндэсний статистикийн ерөнхий газрын дарга А.Ариунзаяа  “Жилд 21 мянган хос гэрлэлтээ батлуулдаг бол дөрвөн мянган хос гэрлэлтээ цуцлуулж байна. Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаагаар манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид ямар нэгэн байдал хамтран амьдрагч буюу нөхрийнхөө хүчирхийлэлд өртсөн гэсэн дүн гарсан. Үүнээс харахад салалтын шалтгаан гэр бүлийн хүчирхийллээс болж байна. Нөгөө талаас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт нөлөөлж байна. Олон шалтгаан бий учраас төр засаг сүүлийн үед гаргаж байгаа бодлогууд гэр бүлийн тогтвортой байдал, үнэ цэнэ, хүний хөгжилд хандсан бодлогууд гаргаж байна. Өрхийн орлогын ажиллах хүчний хувьд авч үзвэл эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр. Гэвч цалингийн хувьд эрэгтэйчүүдийнхээс бага байдаг. Эмэгтэйчүүд бага цалинтай, үйлчилгээний болон худалдааны салбарт түлхүү хөдөлмөр эрхэлж байна. Өөрөөр хэлбэл цалингийн зөрүү хүйсээрээ ялгаатай байна. Энэ нь өндөр цалинтай, удирдах түвшний ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдагтай холбоотой” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хишигод (202.126.88.94) 2023 оны 01 сарын 09

5сая төгрөг өгнө гэсэн хаана хандах бэ авмаар бна

0  |  0
Сарантуяа(150.129.142.146) 2022 оны 02 сарын 02

Өрх толгойлсон эмэгтэй амьдрах орон байргүй болсон бол хаана хэнд хандах вэ?

0  |  0
гараваа(202.126.88.128) 2021 оны 11 сарын 10

яаж мэдээлэл авах вэ?

0  |  0
dawaa nym (66.181.161.75) 2020 оны 10 сарын 19

yaj hamragdah be vnen yumuu\n

0  |  0
мв(66.181.161.117) 2019 оны 11 сарын 21

өрх толгойлсон ээж гэсэн бодлого их байх юумаа өрх толгойлсон ганц бие аав хүн биш юум байхдаа

0  |  0
Баагий(66.181.161.120) 2022 оны 01 сарын 08

Өрх толгойлсон эмэгтэйн таван сая төгрөгыг хаана яааж хандах вэ

0  |  1
уншигч(43.228.128.195) 2020 оны 06 сарын 27

Өрх толгойлж элэг бүтэн амьдрал бусниулагч нар даа

0  |  1
Zochin (192.82.76.209) 2019 оны 11 сарын 21

NAXYamaa neegeech.

0  |  0
Батөлзи.д(66.181.161.4) 2019 оны 11 сарын 21

Энэ төслийн талаар хаана хандаж хамрагдах ёстой вэ? Хариултыг чатаар авья довдон батөлзи

0  |  0
Зочин(182.160.33.184) 2019 оны 11 сарын 20

Сонгууль дөхөхөөр гоё гоё юм амлана гээч. Одонтой ээжүүдэд жилд ядаж 2 сая төгрөг өгчөөч

0  |  0
Hajidmaa(66.181.161.53) 2019 оны 11 сарын 20

Bolh bn birch bas2hvvhdtei orb tolgosin emgtei bn. Surguild vchlegch hiideg tsalin n shimtglee good gar deer 35g l swdag Ene aria baba bnaa tsalin mongiig nemgdvvlmeer bna

0  |  1
Top