ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ: Нэг хувийн татвар төлөх заалтууд хэрэгжинэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Татварын шинэчлэгдсэн багц хууль хэрэгжиж эхлэхэд татвар төлөгчдөд ямар эерэг нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Шинэчлэгдсэн хуульд татварын ачааллыг бууруулах, аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих заалтууд олон бий гэж Татварын ерөнхий газраас мэдэгдэж буй. Тухайлбал, НЭГ хувийн татвар төлөх хуулийн заалтууд нэмэгдсэн.

Нэгдүгээрт, Татварын хялбаршуулсан горимыг ашиглан 50  хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол нийт орлогын дүнгээс НЭГ  хувиар татвар төлж жилд НЭГ  удаа тайлан тушаана.

Хоёрдугаарт, 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол тухайн үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарсан зардлыг хасаж татвар ногдуулах орлогоос төлөх татварын хувь хэмжээ НЭГ хувь  болсон ба жилд ХОЁР   удаа тайлан тушаах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top