ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ: Хялбаршуулсан горимоор татварын тайланг тушаах  боломжтой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Татварын шинэчлэгдсэн багц хууль хэрэгжиж эхлэхэд татвар төлөгчдөд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаад  ААН-үүдийн тайлан илгээх журамд ямар өөрчлөлт орж байгааг тодотгоё.

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  хууль, Хүн амын орлогын албан татварын хууль  шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор татвар төлөгчтэй холбоотой нийтээр дагаж мөрдөх 35 журмын төслийг татвар төлөгчөөр хэлэлцүүлэн санал  авах ажлыг ТЕГ-аас зохион байгуулсан.Тэдгээр журмуудын нэг нь  "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх” журам юм. Уг журамд  хэд хэдэн өөрчлөлт оржээ. 

-Тухайн төрлийн татварын хуульд заасан тайлан тушаах хугацаанд  татвар төлөгч цахимаар тайлан үйлдэж, тушаах үед болон тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаа дуусмагц цахимаар тушаасан тайланг татварын алба цахим системээр хянан,  боловсруулалт хийж хүлээн авна.

-Тайланд залруулга хийх үйлдлийг хуульчилсан. Өмнө нь тайланд залруулга хийх үйлдэл нь журмаар зохицуулагдаж байсан бол одоо Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд тайланд залруулга хийх тухай бүлэг заалт тусгагдсан.

-Татвар төлөгч хялбаршуулсан горимоор татварын тайланг тушаах  боломжтой.

Энэ нь өмнөх тайлант жилийн борлуулалтын орлогоос хамаарах ба татвар төлөгчийн үйл ажиллагааны нийт орлогын дүн 50 сая төгрөгөөс бага байх, мөн хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэггүй, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй ААН, хувь хүн хялбаршуулсан горимоор тайлан тушааж болно. Хялбаршуулсан тайлан тушааж байгаа татвар төлөгчийн тухайн жилийн үйл ажиллагааны нийт борлуулалтын орлогод нэг хувиар албан татвар ногдуулна. Хялбаршуулсан горимоор тайлан өгөх хүсэлтийг  цахим системээр татварын албанд ирүүлж бүртгүүлснээр жилийн эцэст нэг л удаа тайлан тушаана гэсэн үг.

Татвар төлөгчийн борлуулалтын орлого цахим төлбөрийн баримтын систем /ebarimt,mn/-д заавал бүртгэгдсэн байх шаардлагатай. Хялбаршуулсан горимоор тайлан тушаахад өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, ямар нэгэн зардал хасахгүйгээр зөвхөн л нийт орлогын дүнд 1 хувиар татвар ногдуулж тайлагнана.

-Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж эзэмшиж буй тусгай зөвшөөрөл тус бүрээр  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаж, татварын тооцоо хийхээр байна.

Өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд хайгуулын болон ашиглалтын хичнээн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буйгаас  үл хамааран нэгдсэн тайлан өгдөг байсан бол одоо эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг гаргах ба албан татварын тооцоог тус тусад нь хийхээр хуульчлагдсан. Ашигтай ажилласан ордын татвар ногдуулах орлогоос хайгуулийн зардлыг хасаж тооцохгүй л гэсэн үг юм.  Тэгэхээр одоо шинэ хуулиар ашигтай бол ашигтай, алдагдалтай бол алдагдалтайгаар нь тусгай зөвшөөрөл тус бүрээрээ  тайлан гаргаж ирүүлнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.41) 2019 оны 11 сарын 28

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
иргэн(202.179.31.57) 2019 оны 11 сарын 24

Ашигтай ажилласан ордын татвар ногдуулах орлогоос хайгуулийн зардлыг хасаж тооцохгүй бол энэ дэлхийд байхгүй хамгийн тэнэг хууль гэсэн үг

0  |  0
Top