Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Өнөөдөр дэлхий дахинд Дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг НҮБ-иас 1996 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ.
 

CNN

Америкийн энэ суваг дэлхийд анх удаа 24 цагийн турш мэдээ дамжуулж эхэлсэн юм. СNN-ийг тэрбум гаруй хүн үздэг гэсэн судалгаа бий.

ТВ-ийн анхны төлбөртэй реклам
 

1941 оны долоодугаар сарын 1-нд Америкийн телевизээр анхны төлбөртэй сурталчилгаа гарч байжээ.  "Bulova Watch Company" сурталчилгаандаа ердөө 9 доллар төлсөн бөгөөд үүнд реклам хийх зардал нь ч багтсан байв.

Савангийн дуурь хэмээх олон ангит цувралууд
 

Анхны "савангийн дуурь" цувралууд 1930-аад онд АНУ-ын радиод бий болсон байна. Энэ цувралуудыг саван, угаалгын бодис үйлдвэрлэдэг компани ивээн тэтгэдэг байсан тул ийм нэртэй болсон юм. Ингээд удалгүй савангийн дуурь телевизийн зах зээлийг эзэлж эхэлсэн.

"Guiding Light"

Америкийн энэ цуврал дэлхийн хамгийн удаан савангийн дуурь гэж тооцогддог. 1952 оноос эхлэн 12762 анги гарсан бөгөөд америкчуудын хэд хэдэн үе энэ киног үзсэн юм.

Хүүхдүүд
 

Телевизийн хөгжлийн зүтгэлтний нэг Фило Тейлор Фарнсуорт "Үзээд байх юм огт байхгүй" гэж хүүхдүүдийг телевиз үзэхийг хориглож байжээ.

Далд сурталчилгаа

Норвегт далд сурталчилгаа хийхийг хуулиар хориглодог.

Боловсрол олгодог ТВ
 

Цагдаа, мөрдөгч нарын тухай олон ангит кино их гардаг болсноор гэмт хэрэгтнүүд ул мөрөө сайн баллаж сурчээ. Үүнийг гэмт хэрэг судлах шинжлэх ухаанд албан ёсоор "CSI нөлөө" гэж нэрлэдэг.

Шууд нэвтрүүлгийн үеэр тохиолдсон үхэл
 

1974 онд хөтлөгч Кристин Чаббак шууд нэвтрүүлгийнхээ үеэр "Канал 40 сувгийн бодлогын дагуу үзэгчдэд аль болох их цус үзүүлэх ёстой боллоо. Ингээд та нарт амиа хорлолтыг шууд дамжуулан үзүүлье" гэж хэлээд буу гарган, толгойндоо буудсан байна.

ВВС

Их Британид телевизтэй хүн болгон ВВС-д 230 ам.долларын татвар төлдөг.

Амьдрал ба телевиз
 

Хүн дунджаар амьдралынхаа 15 жилийг зурагт үзэхэд зарцуулдаг.

Хамгийн үнэтэй телевиз

2,250,000 ам.долларын үнэтэй энэ телевизийн их биенд 18 каратын алт 28 кг оржээ. Мөн 72 алмаз эрдэнэтэй.

Хамгийн үнэтэй реклам
 


Chanel брэнд нэгэн рекламдаа 33 сая ам.доллар төлсөн. 2 минутын энэ сурталчилгаанд Николь Кидман тоглож, 3 сая ам.доллар авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top