УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.21/-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн хуралдаан томилгоотой холбоотой асуудлуудыг ярих юм байна. Харин Оюутолгойтой холбоотой асуудлыг урагшлуулж хэлэлцэж болохгүй юу. Ард түмэн МАНАН-г цэвэрлэ гэж биднийг сонгосон. Оюутолгойн гэрээг байгуулж байхад цөөн хэдэн гишүүн эсэргүүцэж байсан. Бидний хэлж байсанчлан буруу замаар будаа тээсээр гэрээ байгуулснаас хойш 10 жил болчихлоо. Оюутолгой төсөлд оруулсан гээд байгаа 5.3 тэрбум ам.долларын ихэнхийг нь “Рио Тинто” авсан. Ийм зүйлийг мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа. 150 сая ам.доллараар хайгуул хийчхээд 750 сая ам.доллар гэсэн байна. Үүнийг нь хэлэхээр троллуудаараа зохион байгуулалттай дайралт хийгээд эхэлж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаатай холбоотойгоор асуудлыг чуулганаар хэлэлцмээр байна. “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой дөрвөн бүлэг асуудлаар ярих зүйлийг ойрын үед чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” хэмээсэн бол Ж.Энхбаяр гишүүн “Монголын тариаланчдад талархал илэрхийлье. Энэ жилийн ургацын баяр маргааш болж, зарим хүнийг шагнана. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд өргөнөөр оролцоорой” хэмээлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Үндсэн хуулийн шийдвэртэй холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Энэ асуудлыг Төсвийн байнгын хороо хуралдсаны дараа чуулганаар хэлэлцэх учиртай. Тиймээс өнөөдөр байнгын хороог хуралдуулж, маргааш чуулганаар хэлэлцье” хэмээн санал хэлэв.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүд 60.5 хувийн саналаар дэмжсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зардаг ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.